Шинжээчийн дүгнэлт: “ХААН БАНК” ХК хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

2024 он 4 сар 24 өдөр
350
0

Гол өнцөг

  • ХААН БАНК ХК 2023 оны цэвэр ашгаас хамгийн өндөр дүнгээр ногдол ашиг хуваарилж байгаа банк юм
  • 2023 оны эцсийн байдлаар IPO хийсэн ханшаас 25%-ийн өсөлт үзүүлсэн байна.

ХААН БАНК ХК 2024 оны 04 сарын 23-нд хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо. Тус хурлаар 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн танилцуулга, бизнесийн өсөлт, эрсдэлийн удирдлага, тогтвортой санхүүжилт, IPO татан төвлөрсөн хөрөнгийн танилцуулга, ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын өөрчлөлт, ногдол ашгийн талаарх мэдээллийг хувьцаа эзэмшигчдээ хүргэсэн билээ. 

ХААН БАНК ХК нь Монгол улсын тэргүүлэгч арилжааны банк бөгөөд 2023 онд зах зээлийнхээ нийт хөрөнгийн 30%-ийг буюу 17.4 их наяд төгрөгт бүрдүүлж байгаа ба 2022 оноос 15.2%-аар өссөн үзүүлэлттэй байна. Нийт зээлийн багц 9.6 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд чанаргүй зээлийн түвшин 5.3% байгаа нь 2022 оны үзүүлэлттэй ижил түвшинд байна. Цэвэр ашиг 0.6 тэрбум төгрөгт хүрсэн нь зах зээлийн 44%-ийг бүрдүүлэн ажилласан байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар  2023 оны цэвэр ашгийн 48.5% буюу ₮271,015,822,540, нэгж хувьцаанд ₮141.73-өөр тооцож хувьцаа эзэмшигчдээ ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн нь IPO хийсэн бусад банкнуудаасаа хамгийн өндөр хувиар цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилж байгаа юм.

Хувьцааны ханш 

2023 оны эцсийн байдлаар IPO хийсэн ханшаас 25%-ийн өсөлт үзүүлсэн байна. ХААН БАНК ХК-ны хувьд хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=3.5x байгаа нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дунджаас 2.5 дахин бага буюу хямд байна.

IPO татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт

IPO амжилттай 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бөгөөд тус хурлаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт гүйцэтгэлийг танилцуулаа.

 

Цахим шилжилт мэдээлэл технологийн хөрөнгө оруулалт 57.3 тэрбум төгрөгийг цахим бүтээгдэхүүн, үүлэн технологи, цахим аюулгүй байдал, дижитал шилжилт зэрэг үйл ажиллагаанд 89%-ийн гүйцэтгэлтэй зарцуулжээ.

Ногоон төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд нийт 42 төсөлд 51.3 тэрбум төгрөгийн ногоон зээлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж 82%-ийн гүйцэтгэлттэй байна.

Орон сууц зээлийн хөрөнгийн санхүүжилтэд 258 харилцагчид урт хугацаат хөрөнгө оруулалтын 56.9 тэрбум зээл олгосон  нь  100% гүйцэтгэжээ.

ХААН БАНК ХК-ны хувьд 2023 онд олон IPO хийж олон нийтэд хувьцаагаа санал болгосон нь  хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болсон билээ. Мөн ногоон зээлийн багц 377.4 тэрбум төгрөгт хүрсэн нь ногоон зээлийн зах зээлийн 47%-ийг эзэлж байгаа байна. 2023 онд Олон улсын зах зээл дээр Монгол улсын ногоон бонд анх удаа ХААН БАНК ХК 60.0 сая долларын бондыг амжилттай гаргасан байна.

ХААН БАНК ХК нь 2021 онд ХААН БАНК ХК ажилчдаа хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн ба Эйч Эс Холдинг ХК томоохон хувьцаа эзэмшигчээс үнэлгээ тогтоон 4.7% буюу 58.0 тэрбум төгрөгийн хувьцаа худалдан авч байсан бол 2023 онд IPO хийж нэмж 10%-ийн хувьцаа гаргасан нь нийт хувьцаанд эзлэх ажилчдад эзэмшүүлсэн хувьцаа 4.23% болсон байна. 

Ажилчдын хувьцааг 2023 он дуустал зарах эрхгүй байсан бол 2024 оны 01 сарын 01-нээс олон нийтэд зарах эрх нээгдсэн байна.  IPO хийснээс хойш 2023 он хүртэл өдрийн дундаж арилжаа 97.2 сая төгрөг байсан бол 2024 он гарснаар өдрийн дундаж арилжаа 114.0 сая төгрөг болон 17%-иар өссөн байна.

2024 онд бизнес төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөө нь өөдрөг, хэвийн, гутранги гэсэн гурван төлөвлөөгөө боловсруулсан ба эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэвийн төлөвлөгөөг голлон төлөвлөхөөр болсон байна. Хэвийн төлөвлөгөөнд нийт зээлийн багцыг 17%-аар буюу 11 их наяд хүргэх, цэвэр ашиг 574 төгрөгт хүргэх гэсэн төлөвлөж байна. Ногдол ашгийн бодлогоор цэвэр ашгийн 40-60%-ийг ногдол ашиг хэлбэрээр тараах шийдвэр танилцуулж байсан бол 2024 онд 48.5%-ийн ногдол ашиг тарааж байгаа нь бодлогод өөрчлөлт ороогүй байгааг илтгэж байна. 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

ХААН БАНК ХК

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)