Шинжээчийн дүгнэлт: “МOНОС ХҮНС” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал

2024 он 4 сар 22 өдөр
127
0

Гол өнцөг: 

  • “МОНОС ХҮНС” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар ногдол ашиг хуваарилахгүй гэсэн шийдвэр гаргалаа
  • Нийлүүлэлтээс давсан эрэлтийг нөхөх боломжтой болгох MFC 2.0 төсөл буюу шинэ үйлдвэрийн барилга энэ онд ашиглалтанд орно

“МОНОС ХҮНС” ХК 2024 оны 04 сарын 20-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо. Тус хурлаар санхүүгийн аудитлагдсан тайлан, үйл ажиллагааны өргөжин тэлэлт, бизнес философийн шинэчлэлт,шинэ төсөл хөтөлбөр, Компанийн цаашдын үйл ажиллагаа, ТУЗ-ын бүрэлдэхүүн өөрчлөлт, ногдол ашгийн талаарх мэдээллийг хувьцаа эзэмшигчдээ хүргэсэн билээ.

2023 онд “МОНОС ХҮНС” ХК нь 3.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар өмнөх онтой харьцуулахад 9%-ийн өсөлт үзүүлсэн байна. Борлуулалтын орлогын хувьд 12%-ийн өсөлт үзүүлсэн нь удирдлагуудын хувьд хангалттай өсөлт үзүүлж чадаагүй хэмээн үзэж байна. 

Үүний гол шалтгаан нь үйлдвэрлэлтийн  хүчин чадал хувьд бүхий л чадамжаа ашигласан ч эрэлтээ хангаж чадахгүй байгаа нөхцөлөөс үүдэлтэйгээр борлуулалтын орлого дээд цэгтээ хүрснээр борлуулалтын орлогын өсөлт саармагжсан байна. Энэхүү тулгараад байгаа эрсдэлийг 2022 оноос тооцоолж  MFC 2.0 төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслөөр “МОНОС ХҮНС” ХК нь 3 дахь үйлдвэрлэлээ барьсан бөгөөд MFC 2.0 төслийн явц 93%-тай явагдаж байгаа ба хуурай болон шингэн үйлдвэрийн зарим хэсгийн үйлдвэрлэл явагдаж эхэлжээ. Хурлын үеэр  ТУЗ-ын дарга Х.Ананд MFC 2.0 төсөл 2024 оны гуравдугаар улиралд бүрэн ашиглалтад орно гэсэн тайлбар өглөө. 

2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Товчхондоо энэхүү шийдвэрт өр төлбөрийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор зээлээ төлөх, ногдол ашиг хуваарилах гэсэн сонголтоос үүдэж ногдол ашиг хуваарилахгүй гэсэн шийдвэр гаргасан байна.

“МОНОС ХҮНС” ХК-ийн 2023 оны нийт эх үүсвэрийн 76%-ийг өр төлбөр бүрдүүлж байгаа ба урт хугацаат зээл 46%-ийг бүрдүүлж байна. Энэ нь урт хугацаат зээл 2022 онтой харьцуулахад 667%-ийн өсөлттэй байгаа юм. 2024 оноос өрийн дарамтад орох эрсдэл нэмэгдэж байгаа ч уг зээл нь засгийн газрын хөнгөлттэй зээл ногоон зээл, хөдөө аж ахуйн зээл зэрэг бага хүүтэй зээл ба шинэ үйлдвэр болон бүтээгдэхүүн экспорт зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүд нь борлуулалт нэмэгдүүлснээр өрийн дарамтад орохгүйгээр үйл ажиллагаа явуулах  нөхцөлийг бүрдүүлэхээр байна.

“МОНОС ХҮНС” ХК нь 2022 болон 2023 онд Киргиз, Орос, АНУ болон Австралийн зах зээлд  бүтээгдэхүүнээ гаргахад ихээхэн бэлтгэсэн жилүүд байсныг танилцуулсан. 2023 онд Орос улсад Милина брэндийн “Творожное драже” буюу ааруултай үрлээ экспортолж эхэлсэн бол АНУ болон Австралид увдист брэндийн Өтгөрүүлсэн барагшун экспортлох бэлтгэлээ хийж байна. “МОНОС ХҮНС” ХК болон “МОНОС КОСМЕТИК” ХХК эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээ энэ оны хоёрдугаар сараас Киргиз улсад худалдаалж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Бишкек хотын Лекарь сүлжээ эмийн сангийн 100 гаруй салбараар амжилттай борлуулж байна.  

Монос Хүнс ХК нь 2019 онд IPO хийснээс хойш жил бүр ногдол ашиг хуваарилдаг байсан бол 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Шинэ үйлдвэр, экспортын бүтээгдэхүүн зэрэг үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд засгийн газрын бага хүүтэй зээл ашиглаж байна. Энэхүү зээлийн эргэн төлөлтийн явц нь илүү төлөгдөх боломжит хугацаа буюу шинэ үйлдвэр үйл ажиллагаагаа явуулахад бэлэн, экспортын үйл ажиллагаа эхэлсэн үе бөгөөд 2024 онд борлуулалтын орлого нэмэгдэх хандлагатай байгаа тул өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулж байна.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Монос Хүнс ХК

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)