Өнөөдөр Биржид: Арилжааны тойм
2022 он 3 сар 28 өдөр
299
0
ГОЛ ӨНЦӨГ:
- 2022 оны 3-р сарын 28-ны байдлаар I ангилалд 16 компанийн нийт 344,883 ширхэг хувьцаа 140,875,050 төгрөгөөр, II ангилалд 8 компанийн нийт 397,455 ширхэг хувьцаа 76,299,997 төгрөгөөр, III ангилалд 5 компанийн нийт 44,081 ширхэг хувьцаа 9,022,037 төгрөгөөр арилжаалагджээ.
- Арилжааны үр дүнд ханш нь өссөн 5 хувьцаа нь Монгол Базальт ХК, Сүү ХК, Булган Ундрага, Эрдэнэ Ресурс Девелопмент болон Эрдэнэс Сольюшинс ХК гэсэн компаниуд байсан ба өсөлт нь 1.11%-аас 4.67%-ийн хооронд хэлбэлзсэн үзүүлэлттэй байна.
- Үндэсний Хувьчлалын Сан, Оллоо, Хай Би Ойл, Ард Кредит ББСБ ХК болон Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь хамгийн их ханшийн бууралт үзүүлсэн ба бууралт нь 3.68%-аас 13.85%-ийн хооронд хэлбэлзсэн юм.
- Үнийн дүнгээр идэвхтэй арилжаалагдсан хувьцаа нь Гермес Центр, Ард Санхүүгийн Нэгдэл, Апу, Богд Банк болон Мандал Ирээдүйн Өсөлт нар байжээ.

Өнөөдрийн арилжаагаар огцом өсөлт ажиглагдаагүй байна. Үнийн дүнгээр идэвхтэй арилжаалагдсан хувьцаа дунд Богд Банк 18.8 сая байсан ба хувьцаа нь бага хэмжээний өсөлт (0.04%) үзүүлж 2500 болж хаагджээ. 2022 оны 3-р сарын 25-нд Богд банк ХК 2021 оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан билээ.
Дэлгэрэнгүйг: Богд банк ХК-ийн 2021 оны санхүү, үйл ажиллагааны тайлан
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
Арилжаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
санал болгох мэдээ