Богд банк ХК-ийн 2021 оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа яг одоо төв оффисоосоо танилцуулж байна

2022 он 3 сар 25 өдөр
1097
0

2022.03.25| 11:08

  Өнөөдөр "Богд банк ХК-ийн 2021 оны аудитлагдсан тайлан болон 2022 оны зорилт" сэдвээр Таван богд капитал ҮЦК ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ, Богд банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул нар Богд банк ХК болон Таван богд капитал ҮЦК FB хуудсаар зэрэг дамжуулж байна. Богд банк нь анх проспектусдаа 2021 онд 9.3 тэрбум төгрөгийн ашиг олохоор төлөвлөж байсан бол бодит гүйцэтгэл 10.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөгөө 10% давуулан биелүүлсэн байна. 

_____________________

2022.03.25| 11:10

Богд банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Саруул: 

2021 онд банкны актив 50 гаруй хувь өссөн ба ашигт ажиллагааны гүйцэтгэл өмнөх жилтэй харьцуулахад 2 дахин өндөр байлаа. Өөрийн хөрөнгийн өгөөжийн үзүүлэлт нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг хасч тооцвол 17% давлаа. Нэг ажилтанд ногдох цэвэр ашиг 40-с 50 сая хүртэл өссөн  ба манай банкны 1 ажилтны бүтээмж өндөр харагдаж байна. Зээлийн багцыг хурдтай нэмэгдүүлэхээс илүүтэйгээр чанартай өсгөхийг зорьдог ба манай банкны хувьд чанаргүй зээлийн хувь 3.6% байгаа нь банкны салбарын дунджаас 3.5 дахин бага байна. Энэ оны эхний улирлын тайлан 7 хоногийн дараа гарахаар хүлээгдэж байгаа ба урьдчилсан байдлаар дажгүй сайн үзүүлэлттэй гарахаар байна. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 37% байгаа нь Монголбанкны 9% гэдэг шалгуураас хавьгүй өндөр үзүүлэлттэй байгаа.

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ: Нэмэлтээр тодруулж хэлэхэд Богд банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхгүйгээр эх үүсвэр татаж, томрох боломж маш өндөртэй байгаа. Харин бусад банкуудын хувьд өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт хязгаарлагдмал байдаг.

_____________________

2022.03.25| 11:17

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ: Танай банкны хувьд яаж системийн дунджаас бага чанаргүй зээлийн хувийг хадгалж чадаж байгаа вэ?

Богд банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Саруул: Бид зээл гаргах компанийн салбарыг голчлон судалдаг ба эрсдэлтэй салбарт зээл олгохоос татгалздаг. Жишээлбэл, барилгын салбар

Бидний зүгээс жижиг дунд бизнест илүү анхаарал хандуулж, эргэлтийн хөрөнгийн зээл зэргийг түлхүү гаргах сонирхолтой байдаг. Мөн энэ оны хувьд бид тэлэх бодлогоо барьж, 4 салбараа нээсэн ба нэмээд энэ жилдээ 3-4 салбар нээхээр төлөвлөж байна. 

Мөн бид нийгмийн хариуцлагын чиглэлээр залуучуудад зориулан сургалт хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Манай ажилтнууд мөн мод тарих үйл ажиллагааг мөн зохион байгуулаад байна. Харин залуучуудыг дэмжих үүднээс тэквондо, сагс, хөл бөмбөг зэрэг спортын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцоод явж байна.

Өнгөрсөн жилд цэвэр ашиг 64%-н өсөлт үзүүлсэн ба 2021 оны хувьд энэ хурдаа хадгалах зорилт тавьж ажиллаж байна. Өөрийн хөрөнгийн өгөөж 14% гарах хүлээлттэй байна. Чанаргүй зээлийн хувийг 3.7%-с хэтрүүлэхгүй барих ба ЖДҮ рүү түлхүү чиглэж ажиллана. Ажилтнуудын тоо 200 давсан ба энэ онд 25%-аар нэмэгдүүлэх төлөвтэй байна.

_____________________

2022.03.25| 11:25

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ: Монголд эх үүсвэрийн өртөг өндөр байдаг ба зээлийн хүүг савлуулаад байж болдоггүй. Харин дунд нь хүүгийн марж, болон гаднаас татах эх үүсвэрийн талаар мэдээлэл өгнө үү?

Богд банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Саруул: Энэ онд Америк, Европын холбоо зэрэг 3 талаас эх үүсвэр татахаар ажиллаж байгаа ба эхний удаагийн эх үүсвэрээс гэхэд л 20-25%-р нэмэгдэх боломжтой байна. 

_____________________

2022.03.25| 11:29

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ: Ханшийн эрсдэлийг хэрхэн харж байна?

Богд банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Саруул: Бодлогын хүүг өчигдөр огцом нэмэгдлээ. Миний бодлоор төгрөгийн хүү нэмэгдэхээр байна. Мэдээж инфляц нь илүү ложистиктой холбоотой өндөр түвшинд байгаад дотоодоос нөлөөлөх боломж бага. Ерөнхийдөө мөнгөний хүү зөвхөн Монгол гэлтгүй олон улсад нэмэгдэх хүлээлттэй байна. 

_____________________

2022.03.25| 11:33

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ: 31.75 тэрбум төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт хэрхэн хийгдэж байна?

Богд банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Саруул: Зарцуулалт төлөвлөгөөний дагуу хийгдээд явж байна.

_____________________

2022.03.25| 11:35

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ: Ханшийн хөдөлгөөний хэрхэн харж байна? ТОП20 оны эхнээс 9% унасан бол Богд банкны хувьцааны ханш унаагүй тогтвортой түвшинд байна.

Богд банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Саруул: Бид богино хугацаанд гэхээс илүүтэй, дунд урт хугацаанд хэрхэн өсөлттэй байх вэ гэдэг талаас харж байгаа ба манай банкны зүгээс илүү үйл ажиллагаандаа анхаараад ажиллаж байна. Мөн бидний зүгээс ногдол ашиг тараахаар Монголбанкнаас зөвшөөрөл авахаар хүлээгдэж байна. Ерөнхийдөө ашгийн 25%-аар тараахаар тооцсон боловч эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу өөрчлөгдөх магадлалтай гэсэн үг юм. Мөн улирал тутам ногдол ашгийн тогтмол хуваарилах урьдчилсан төлөвлөлт гаргаад байна.

_____________________

2022.03.25| 11:39

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ: Тэгэхээр танай банкны ногдол ашгийн өгөөжийг тооцоход цаашдаа жил бүр 4 орчим хувийг өгөөж хүртэх боломжтой харагдаж байна. Энэ талаар?

Богд банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Саруул: Үндсэндээ, тийм. Энэ оны эхний улирал өнгөрсөн жилтэй харьцуулахад 40 орчим хувиар өсөхөөр харагдаж байна. Тиймээс ашигт ажиллагааны хувьд өсөлтийн хурдаа хадгална гэдэгт итгэлтэй байна.

_____________________

2022.03.25| 11:42

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ: Тэгэхээр танай банкны ногдол ашгийн өгөөжийг тооцоход цаашдаа жил бүр 4 орчим хувийг өгөөж хүртэх боломжтой харагдаж байна. Энэ талаар?

Богд банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Саруул: Үндсэндээ, тийм. Энэ оны эхний улирал өнгөрсөн жилтэй харьцуулахад 40 орчим хувиар өсөхөөр харагдаж байна. Тиймээс ашигт ажиллагааны хувьд өсөлтийн хурдаа хадгална гэдэгт итгэлтэй байна. 

 

БОГД БАНК ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргээд явдаг ба хэрвээ та Богд банкны талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Холбогдох утас: 9510-2229; 9400-4442

 

КОМПАНИЙН ТУХАЙ

    Богд банк нь 2014 онд байгуулагдсан хэдий ч богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж банкны салбарт өөрсдийн гэсэн байр сууриа эзлэн, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өдгөө 56,000 гаруй харилцагч, 170 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотод 9, Эрдэнэт хотод 1 салбартай.  

    Богд банк нь Монголын банкны салбарт хийгдэж буй реформтой холбоотойгоор хамгийн анхны банкны IPO хийж, нийт хувьцааныхаа 20 хувь буюу 12,500,000 ширхэг хувьцааг нэгжийн 2,540 төгрөгөөр нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжаанд 1,243 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 33.2 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирж, татан төвлөрүүлэх зорилтот дүнгээс 4.6% давсан үзүүлэлт болсон юм. Хувьцааны ханш харьцангуй тогтмол байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээрх хувьцааны хаалтын ханш ₮2,499 төгрөг байна. 

БАНКНЫ САЛБАРЫН ТУХАЙ 

    Банкуудын нийт зээлийн үлдэгдэл 2021 онд өмнөх жилтэй харьцуулахад 21.3% өсөж, 20.7 их наяд төгрөг болсон байна. өмнөх оны мөн үеэс хувийн байгууллагын зээл 23.8 хувиар өсч 9.8 их наяд төгрөгт, иргэдийн зээл 21.8 хувиар өсч 10.4 их наяд төгрөгт хүрчээ. Нийт зээлийн 1.5 их наяд төгрөг буюу 7.3% нь гадаад валютаар илэрхийлэгдсэн зээл, үлдсэн 92.7% нь төгрөгөөр олгогдсон зээл байна. ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 56.7 хувиар өсч 5.6 их наяд төгрөгт хүрсэн байна.

    2021 оны жилийн эцсийн байдлаар нийт 104,364 зээлдэгчийн 5,654.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт 14.9% байна.Ипотекийн зээлийн үлдэгдлийн 76.0 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 21.3 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 2.7 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл байна.  

    2021 оны жилийн эцсийн байдлаар банкны нийт актив 40.9 их наяд төгрөгт хүрж, өнгөрсөн оноос 12% өссөн үзүүлэлттэй байна. Хадгаламж өмнөх оноос 6.6%-аар, харилцахын үлдэгдэл 41% хувиар өссөн байна. Цаашилбал, төгрөгийн хадгаламж 23% өсч харин гадаад валютаар илэрхийлэгдэх хадгаламжийн хэмжээ 10% буурсан нь иргэд, аж ахуйн нэгжүүд гадаад валютаар хадгалах сонирхол буурсныг илэрхийлж байна. 

Түлхүүр үгс:

Богд банк ХК

Хувьцаа

Монголын хөрөнгийн бирж

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)