Өнөөдөр Монголд: Инвескор ББСБ ХК Монголын анхны “А” рейтингтэй компани боллоо

2023 он 11 сар 27 өдөр
671
0

ГОЛ ӨНЦӨГ: 

  • Инвескор ББСБ ХК  нь хөрөнгө оруулалтын зээлжих зэрэглэл тогтоох байгууллага болох Монголын Хөрөнгө оруулалтын Зэрэглэлийн Эжинси (МИРА) ХХК-аас “A” буюу тогтвортой гэсэн үнэлгээг авлаа.
  • Зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь тухайн байгууллагын санхүүгийн байдлын зан төлөв, эрсдэлээ удирдах чадавх, бизнесийн стратеги болон активын чанар зэрэгт суурилсан цогц үнэлгээний тайлан юм.

Монголын Хөрөнгө оруулалтын Зэрэглэлийн Эжинси (МИРА) ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй зэрэглэл тогтоох байгууллага бөгөөд 2023 оны 11-р сарын 01-нд болсон Зэрэглэлийн хорооны хурлын шийдвэрээр Инвескор ББСБ-д “A” үнэлгээг өглөө. 

“А тогтвортой” төлөв нь тус компанийн санхүүгийн үйл ажиллагааг Олон улсын жишигт нийцсэн, зээлийн багцын чанар сайн бөгөөд цаашид тогтвортой өсөх төлөвтэй, эрсдэлийн удирдлагын сайн засаглал болон эх үүсвэрийн төрөлжилт сайтай зэргийг харуулсан үнэлгээ юм.

Инвескор ББСБ” ХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн уламжлалт банк бус санхүүгийн зах зээл болон финтек буюу технологид суурилсан санхүүгийн зах зээлийг хослуулан үйл ажиллагаа явуулдаг онцлогтой бөгөөд Эрдэнэт, Улаанбаатар хотын нийт 15 салбар нэгжүүдээрээ дамжуулан түргэн шуурхай санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Мөн Киргиз улсад 2 охин компани 4 салбар, Казакстан болон Узбекистан улсад охин компаниудаа байгуулж үйл ажиллагаагаа амжилттай тэлсээр байна.

Инвескор ББСБ” ХК нь 2019 онд IPO хийж олон нийтэд нээлттэй компани болсон ба хувьцааны ханш нь IPO хийснээс хойш 394%-ийн өсөлт үзүүлсэн байна. Мөн МХБ-ээр дамжуулан “Инвескор Бонд 2.0” нээлттэй бонд гаргаж олон нийтээс 50.0 тэрбум төгрөгийн санхүүжилт татсан. Түүнээс гадна Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)-аас 5 сая ам.доллартой тэнцэх төгрөгийн урт хугацаат зээлийн санхүүжилт авах гэрээг байгуулж мөн Азийн Хөгжлийн Банк (ADB)-аас 10 сая ам.долларын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зураад байгаа юм. 
 

Зээлжих зэрэглэлийн дэлгэрэнгүй тайлантай танилцах: https://mira.mn/index.php/mn/834-2/

Эх сурвалж: Инвескор ББСБ ХК

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Инвескор ББСБ ХК

МИРА

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)