ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ “Хувьцааны хуримтлал” курсийн бүртгэл дуусахад 1 хоног үлдлээ
Бид нийгмийн тогтвортой хөгжилд чиглэсэн ажлуудыг шат дараалан албан байгууллагууд, эх орны ирээдүй болсон оюутан залуустаа зориулан хийсээр байгаа билээ. Уг ажлын хүрээнд Монгол хүн бүрд хувьцаа эзэмшигч байж ирээдүйдээ үрэгддэггүй, үлдэцтэй, үнэ цэнтэй хөрөнгө оруулагч болгоход бэлтгэх зорилгоор “Хувьцааны хуримтлал” курсийг санаачлан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ 8 сарын турш хэрэгжүүлэхэд бэлэн боллоо.
Сургалтын хөтөлбөр:
1.Суурь шинжилгээний 4 хичээл
2.Техник шинжилгээний 4 хичээл
3.Практик 8 хичээл
Энэүү курсыг Таван Богд ҮЦК ХХК Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ болон салбартаа олон жилийн туршлагатай, мэргэжлийн, чадварлаг баг хамт олон удирдан явуулна.
Эхлэх хугацаа: 2022/10/01
Дуусах хугацаа: 2023/5/31
Та амжилттай суралцсанаар:
• Танхимын сургалтад хамрагдах
• Сертификат авах
• Төгсөгчдийн “Амжилтын баяр” гэх мэт олон гэнэтийн бэлэг, арга хэмжээнүүд таныг хүлээж байна.
Бүртүүлэх бол Энд дарна уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцааны хуримтлал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.