Хувьцааны хуримтлал #5 – Ханшийн уналт нь хямдаар хөрөнгө оруулалт хийх боломж юм
Таван Богд Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнийн өөрийн удирдан чиглүүлдэг “Хувьцааны хуримтлал” нь урт хугацаанд хэрхэн хамгийн оновчтой хөрөнгө оруулалт хийх арга барилыг заадаг юм.
Хөрөнгийн зах зээл оргил үеэсээ 27 орчим хувиар буураад байна. 2021 оны 11-р сард 49,000 нэгжийг шүргэж түүхэн дээд рекорд тогтоогоод байсан ТОП20 индекс өнөөг хүртэл 27 орчим хувиар буурч 33,400 орчимд ирээд байна. Тэгвэл уг уналт дууссан уу? хэзээ эргэн сэргэх вэ?
Түүхэн дэх дөрөв дэх уналт үргэлжилж байна. 2007 оноос хойш хөрөнгийн зах зээл 4 удаа томоохон өсөлт үзүүлж, харин 3 удаа томоохон уналт харуулсан. Одоо дөрөв дэх уналт үргэлжилж байна. Хэрэв түүхээс ирээдүйг таамаглаж болдог гэвэл зах зээлийн уналт яг одоо эд дундаа үргэлжилж байна. Учир нь Монголын хөрөнгийн зах зээлд 2008-2009 оны хямралын уналт, 2011-2016 онд эдийн засгийн уналт, 2018-2020 онд коррекцийн уналт орсон байдаг. Эдгээр уналтууд нь ханшийн оргилоос ёроол хүртлээ ажлын 222-1,042 хоног үргэлжлэхдээ 34%-66% унажээ. Тэгвэл одоогийн уналт 256 хоног үргэлжлэн, 27 хувийн уналт үзүүлээд байна.
Ханшийн уналт цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа ч уналт нь алгуур байх төлөвтэй байна. Дээрх графикаас харвал одоогийн уналт нь хэлбэрийн хувьд 2018-2020 болон 2011-2016 оны үеийн уналттай төстэй байгаа юм. Хэрэв түүх давтагдана гэвэл зах зээл цаашдаа үргэлжлэн унах магадлал өндөр байна. Гэхдээ алгуурхан уналт. Мөн нөгөө талаас эдийн засгийн суурь нөхцөл байдлаа бид харах ёстой. Зах зээлийг унагахуйц хэмжээний нөхцөл байдал үүссэн үү? Мэдээж тийм. Учир нь төв банкны бодлогын хүүгээ оны эхнээс 6 нэгж хувиар өсгөж 12 хувьд хүргэлээ. Энэ бол хадгаламжийн хүү, бондын хүү өсгөх үндсэн нөхцөл бөгөөд ийм нөхцөлд эрсдэлтэй хувьцаанаас эрсдэл багатай хадгаламж, бондыг хүмүүс түлхүү сонгох шалтгаан юм. Мөн экспорт төдийлөн хурдан сэргэхгүй байгаа нь сангийн тэлэх бодлого явуулах боломжийг хааж байна. Энэ нь гар дээрх сул мөнгийг багасгах, эдийн засгийн цусны эргэлтийг удаашруулж буй тул мөн л хөрөнгийн зах зээлээс мөнгө гадагшлах нөхцөлийг бүрдүүлж байна. Бодит статистик хүртэл бидний дүгнэлтийг дэмжиж байгаа юм.
Тодруулбал, арилжааны дүн оны эхнээс 7 дахин буурсан байна. Монголын хөрөнгийн биржийн I ангиллын 20 хувьцаат компанийн өдрийн дундаж арилжааны дүн сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2017-2021 оны хооронд 4.1 дахин өссөн хэдий ч 2022 оны эхний 9 сарын байдлаар 14.3 сая төгрөгт хүрсэн нь өмнөх жилээс 48 хувиар, өмнөх сараас 7 хувиар буурсан үзүүлэлт байна.
Түүнчлэн энэ оны 1-р сараас 6-р сарын хугацаанд өдрийн дундаж арилжааны дүн 44.3 саяас 6.4 сая болж 85 хувийн бууралт үзүүлээд байсан. Харин 7 болон 8-р сард бага зэрэг өсөлт ажиглагдаж байсан хэдий ч 9-р сард энэ оны 1-р сараас 7 дахин буюу 86 хувиар, өмнөх сараас 18 хувиар буурсан байна.
Энэ нь зах зээлд оролцогчид улам бүр буурч, идэвхгүй болж буйг илтгэж буй хэрэг юм. Гагцхүү ийм үед л бид урт хугацаанд өсөлт үзүүлэх хувьцаануудыг онилж байх ёстой юм. Учир нь ийм үед сайн хувьцаанууд хямдарсан байдаг. Бүгд зах зээлээс гарч байхад зөрөөд орж бай. Бүгд айдастай байхад шуналтай бай.
Зах зээл унаж байгаа ч бүгд ижил хувиар унахгүй. Монголын эдийн засагтай үл хамааралтай хувьцаануудыг олох чухал болоод байна. Энэ нь экспорт хийдэг компаниудын хувьцааг олж анхааралтай ажиглах гэсэн үг юм. Бидний ажиглалтаар ирээдүйд амжилттай экспорт хийж, ашиг орлогоо өсгөх, түүнийг нь дагаад хувьцааны ханш өсөх боломжтой хэд хэдэн хувьцаат компаниуд биржид бий. Бид анхааралтай ажиглаж бас судалж байна. Мөн экспортоос гадна дотоод зах зээлээ хүчтэй тэлэх боломжтой хувьцаат компаниудыг анхаарч байх хэрэгтэй. Зах зээлдээ шинээр гарч ирэн хурдтай өсөж чадвал тухайн компанийн орлого ашиг өсөж хувьцааны үнэ ч өснө. Мөн зах зээлийн уналтын үед чанартай хувьцаанууд хямдарсаар байдаг. Бид яг ангаа отож буй ирвэс шиг тэвчээртэй хүлээж сурах хэрэгтэй. Цаг нь ирэхэд дайралтаа эхлүүлэх бэлтгэлээ хангах чухал. Дээрх гурван төрлийн буюу чанартай атлаа хямдарсан хувьцаа, экспортоо өсгөх боломжтой хувьцаа, дотоод зах зээлээ тэлэх боломжтой хувьцааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид дараагийн дугаараараа хүргэх болно.
Г.Мөнх-Эрдэнэ нь дээрх гурван дүрмийг ягштал баримталж байгаа бөгөөд үүн дээр нэмээд өөрийн сар бүр авч буй хувьцаагаа зөвхөн өөрсдийн харилцагчдадаа тогтмол хуваалцаж шийдвэр гаргахад нь тусалдаг. Үүнийгээ фейсбүүк группээр дамжуулан хийдэг тул өөрийн нэрийг бүртгэл хэсэгт үнэн зөв бөглөөрэй. Таныг манай компанийн харилцагч болсны дараа группт нэмэх болно.
Группт орсноор та цаг алдалгүй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авч, түүнтэй шууд харилцан хүссэн асуултаа асуун зөвлөгөө авах боломжтой. Мөн доор бүртгүүлснээр цаг товлон уулзаж зөвлөгөө авах боломжтой.
Бүртгүүлэх бол энд дарна уу
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцааны хуримтлал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
7 Сэтгэгдэл
BA****
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
0
0
96****15
Амжилт хүсье! Хамтран ажиллах итгэлтэй байна.
0
0
89****95
Амжилт хүсье! Танайхтай хамтран ажиллах итгэл дүүрэн байна.
0
0
Us****
Амжилт хүсье. Мэдээлэл өгдөгт баярлалаа.
0
0
Us****
Баярлаа та бүхэнд амжилт хүсье
0
0
Us****
Амжилт та бүхэнд
0
0
Us****
Сайн байна уу хувьцааны ханш хэд вэ цаашид үр өгөөжөө хэдын хугацаанд ашигаа өгөх вэ ашигтай тал уналттай тал хэр хамтран ажилхад хэр найдвартай вэ
0
0
Сэтгэгдэл үлдээх