Өнөөдөр Монголд: Төмрийн хүдэр, баяжмалыг “Монголын Хөрөнгийн Бирж” -ээр арилжиж эхэллээ
ГОЛ ӨНЦӨГ:
- УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталж, 6-р сарын 30-ны өдрөөс мөрдөж эхэлсэн.
- 2023 оны 9-р сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн төмрийн хүдэр, баяжмалыг Монголын хөрөнгийн бирж дээрх дуудлага худалдааны системээр арилжиж эхэлж байна.
УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталж, 6-р сарын 30-ны өдрөөс мөрдөж эхэлсэн.
УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталж, зургаадугаар сараас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн юм. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор “Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг баталсан бөгөөд "Монголросцветмет" ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулаад байна.
2023 оны 9-р сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн төмрийн хүдэр, баяжмалыг Монголын хөрөнгийн бирж дээрх дуудлага худалдааны системээр арилжиж эхэлж байна.
“Монголросцветмет ТӨҮГ” болон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК-ийн нийт 78.8 мянган тонн төмрийн баяжмалыг гурван удаагийн арилжаагаар арилжих товтой байгаа аж. Дуудах доод үнийн хувьд 58 хувийн агууламжтай баяжмал 56 ам.доллар, 65 хувийн агууламжтай төмрийн баяжмал 90-93 ам.доллар байна.
Эх сурвалж: Bloombergtv.mn
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Түлхүүр үгс:
Таван богд капитал ҮЦК
Монголын хөрөнгийн бирж
Уул Уурхай
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх