"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн нийт хөрөнгө 18.8 дахин, цэвэр ашиг 3.5 дахин өслөө

2023 он 8 сар 9 өдөр
757
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • 2023 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс нийт хөрөнгө 1798%-аар өсөж 98.1 тэрбум төгрөг хүрлээ.
  • Цэвэр ашиг 2.1 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 390%-ийн өсөлт үзүүлжээ
  • 2023 оны 8-р сарын 8-ны байдлаар P/E харьцаа 18.7х, P/B харьцаа 1.1х байна.

Монголын хөрөнгийн бирж ХК-ийн нийт хөрөнгө 1798%-аар өсөж, цэвэр ашиг 2.1 тэрбум төгрөг хүрлээ.

   2023 оны эхний хагас жилийн байдлаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн нийт хөрөнгө 98.1 тэрбум төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 19 дахин өслөө. Нийт хөрөнгийн 76%-ийг мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө бүрдүүлж байна. Тус компанийн өөрийн хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7 дахин өссөн шалтгаан 2022 оны жилийн эцсээр хөрөнгийн дахин үнэлгээ хийлгэсэн бөгөөд хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл 20 тэрбум төгрөг болсон юм. Мөн 2023 оны 1-р сард амжилттай IPO хийж олон нийтээс 11.9 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлснээр зөвхөн уг хоёр шалтгаанаар гэхэд нийт 31.9 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгө нэмэгдсэн байна.

    Нийт орлого 210% өсөж ₮5 тэрбум хүрсэн нь 2023 он гарснаас хойш томоохон банкнуудын IPO болон "Санхүүгийн зохицуулах хороо"-ноос уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг "Монголын хөрөнгийн бирж"-д олгосон үйл явдлууд хамгийн өндөр нөлөөтэй байлаа. 2023 он гарснаас хойш "Монголын хөрөнгийн бирж"-ээр нийт ₮325 тэрбумын IPO хийгдсэн бол ₮1.3 их наядын нүүрсний арилжаа хийгдсэн байна.

    Харин цэвэр ашгийн хувьд 2019 болон 2022 онуудад тус компани алдагдалтай ажиллаж байсан бол 2022 оноос ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оны эхний хагас жилийн байдлаар 2.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 390%-аар өссөн үзүүлэлт боллоо. Уг цэвэр ашгийн өсөлтөд нийт орлогын өсөлт хамгийн өндөр нөлөө үзүүлсэн юм. 

IPO хийснээс хойш өдрийн дундаж арилжааны дүн 30.4 сая төгрөг байна.

   Өөрийн хөрөнгийн өгөөж (ROaE) нь тухайн компанийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулсан нэг төгрөг тутмаасаа хэдэн хувийн өгөөж олж байгааг харуулдаг үзүүлэлт юм. "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьд 2022 онд уг үзүүлэлт 2.7% байсан бол цэвэр ашгийн өндөр өсөлтийн нөлөөгөөр 2023 оны хагас жилийн байдлаар 9.8% болж өссөн байна. 

   Харин үнэ ашгийн харьцаа (P/Е) нь 2023 оны 8 сарын 8-ны хаалтын ханшаар тооцоолоход 18.7х байна. Энэ нь "Монголын хөрөнгийн бирж"-ийн ТОП 20 компанийн дундаж (P/E) харьцаанаас 2 дахин өндөр байгаа ч оны эхэн үетэй харьцуулахад хямдарсан байгаа юм.

   "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцааны хувьд IPO хийснээс хойш 2023.08.08-ны өдөр хүртэл буюу 7 сарын хугацаанд нийт 5.5 тэрбум төгрөгийг арилжаа хийгдсэн ба өдөрт дунджаар 30.4 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Харин 2023 он гарснаар хойш I ангиллын хувьцаат компаниудын өдрийн дундаж арилжаа 25.7 сая төгрөг байгаа юм. Тэгэхээр хувьцаагаа зарахаар төлөвлөж буй хөрөнгө оруулагчдын хувьд өдөрт дунджаар 5-7 сая төгрөгийн арилжаа биелэхээр харагдаж байна.

Хувьцааны ханш IPO хийсэн ханшнаас 12%-ийн өсөлттэй байна.

    "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьд 100 төгрөгөөр анх IPO хийж, хоёрдогч зах зээлийн арилжаа нь 2023/01/09 өдөр эхэлж байсан. Одоогоор тус компанийн хувьцааны түүхэн ханш хамгийн оргил үедээ буюу 2023/01/12 өдөр ₮174.9 хүрч байсан бол 2023/08/08 өдөр буюу одоогоор хамгийн доод ханш болох 112 төгрөгт  хүрсэн байна. Гэсэн хэдий ч хувьцааны ханш анх IPO хийсэн ханшнаасаа 12%-ийн өсөлттэй байна.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:

Хувьцаа

Монголын хөрөнгийн бирж

Таван Богд Капитал

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)