6-р сард "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн компаниудын үнэлгээ хамгийн өндөр өсөлт үзүүллээ

2023 он 7 сар 3 өдөр
427
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • TOП 20 индекс өмнөх сартай харьцуулахад 2.7% өссөн бол 2023 оны эхэн үетэй харьцуулахад 1.1% буурсан  байна.
  • 2023 он гарснаас хойш ТОП 20 компанийн хувьцаануудын болон IPO хийсэн компаниудын хувьцааны өгөөж нь буурсан байна.
  • Харин өмнөх сараас үнэ ашгийн харьцаа нь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн хувьцаат компаниуд Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон Ард кредит ББСБ ХК, Ард кредит ББСБ ХК байна.

ТОП 20 ба IPO хийсэн компаниудын өөрчлөлт

   TOП 20 болон IPO шинээр хийсэн компаниудын 2023 оны үнэ ашгийн харьцаа 6-р сарын байдлаар 2.1х-27.0x буюу өмнөх сараас дундаж нь 0.1 нэгжээр өссөн байгаа бол ТОП 20 хувьцаат компанийн дундаж үнэ ашгийн харьцаа өмнөх сараас 0.2 нэгжээр буурсан байна. Харин эздийн өмчийн өгөөжийн дундаж тус тус 18.3 % болон 25.1% байна.

   2023 оны 5-р сартай харьцуулахад 6-р сард сард Ард Даатгал, Ард Кредит ББСБ, Сэндли ББСБ, Инвескор ББСБ ХК-уудын хувьд үнэ өссөн байгаа бол Голомт банк, Төрийн банк, Мандал даатгал ХК-н хувьд эсрэгээр үнэ буурсан байна. Харин Айтүүлс, Монгол Базальт, Богд банк, ЛэндМН ББСБ, Түмэн шувуут, Монос хүнс ХК-уудын хувьд харьцангуй хөдөлгөөнгүй тогтвортой байна.

2023 оны 6-р сарын онцлох хувьцаа:

   2023 оны 6-р сарын "Үнэлгээний судалгаа"-гаар өмнөх сартайгаа харьцуулахад үнэ ашгийн харьцаа болон хувьцааны ханш нь хамгийн өндөр өөрчлөлттэй байсан хувьцаат компани "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК болон түүний бүрэлдэхүүн компаниуд байлаа. Үүнд  "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК болон "Ард Кредит ББСБ" ХК, "Ард Даатгал" ХК багтаж байна. Эдгээр компанийн хувьцаа сарын сүүлийн өдрүүдэд идэвхтэй арилжаа хийгдсэн мөн өндөр дүнтэй багцын арилжаанууд явагдсан нь ханшийн өсөлтийг бий болгосон.

   2023 оны 5-р сард  "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн P/E харьцаа нь 59.9х, P/B харьцаа нь 8.7 байсан бол 6-р сард хувьцааны ханш өсөлттэй байснаар P/E харьцаа нь 64.7х, P/B харьцаа нь 9.4 болж өссөн байдалтай байна. Мөн "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн хувьцааны түүхэн ханшийн графикаас харахад 2021-2022 оны хооронд ханш өндөр өсөлттэй байсан ба оргил үедээ ₮12,750 хүрч байжээ.

Та дэлгэрэнгүй судалгааг энд дарж үзнэ үү.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:

Хувьцаа

Таван Богд Капитал

Үнэлгээний судалгаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)