Өнөөдөр Монголд: “ХАС БАНК”-ны хоёрдогч зах зээлийн арилжаа маргааш эхэлнэ
Гол өнцөг:
- IPO-д оролцсон хөрөнгө оруулагчдын 1,069,660₮-ийн дүн бүхий 1,580 ширхэг хүртэлх хувьцааны захиалга 100% биелэгдэнэ
- ХАС банкны хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа “ХАС” үсгэн кодтой арилжаалагдана
IPO-д оролцсон хөрөнгө оруулагчдын 1,069,660₮-ийн дүн бүхий 1,580 ширхэг хүртэлх хувьцааны захиалга 100% биелэгдэнэ
Нийт хувьцааныхаа 5.01% буюу 35.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр 52.7 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож нээлттэй компани болсон “ХАС БАНК” анхдагч зах зээл дээр 9,944 хөрөнгө оруулагчийн 41.8 тэрбум төгрөгийн захиалга авсан бөгөөд арилжаа 117.2%-ийн биелэлттэй хаагдсан.
Үнэт цаасны танилцуулгад заасан хуваарилалтын дагуу IPO-д оролцсон хөрөнгө оруулагчдын 1,069,660₮-ийн дүн бүхий 1,580 ширхэг хүртэлх хувьцааны захиалга 100% биелэгдэж, түүнээс дээших дүнгийн 52.9%-ийг биелүүллээ.
ХАС банкны хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа “ХАС” үсгэн кодтой арилжаалагдана
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/2368 тоот албан бичгийн дагуу “Хас банк” ХХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, маргааш буюу 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "ХАС" үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Түлхүүр үгс:
Таван богд Капитал ҮЦК
Хувьцаа
Хас Банк
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх



