Өнөөдөр Монголд: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг баталлаа
ГОЛ ӨНЦӨГ:
- УИХ – аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан ба энэ сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр болжээ.
.jpg)
Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж өнгөрсөн ба уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалахад арилжаа, төлбөр тооцооны бэлэн байдлыг хангуулж, бирж болон брокерын үйл ажиллагааг зохицуулах, үүсмэл санхүүгийн хэрэгслийг биржээр арилжаалах эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх зорилгоор “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн болон биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа төлбөр, тооцоо хийх ерөнхий журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, мэдээллийг нийтэд хүргэх журам”, “Үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргагчид тавих нөхцөл, шаардлага, шалгуур болон үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт, түүнийг арилжих журам”-ыг тус тус баталлаа.
Тус журмыг баталснаар бирж болон брокерын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулах, арилжаанд зуучлах үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргах нөхцөл бүрдэж, арилжаа, төлбөр, тооцоо, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэгч талуудын үүрэг, хариуцлага тодорхой болохын зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа олон улсын жишгийн дагуу ил тод, шударга, нээлттэй явагдах суурь эрх зүйн орчин бүрдлээ.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Уул уурхай
Өнөөдөр Монголд
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх