Өнөөдөр Монголд: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд хэмжээнд хүрч ₮10 их наяд давлаа
ГОЛ ӨНЦӨГ:
- Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны 5-р сарын 31-ний өдрийн хүрээнд ₮10.3 их наядад хүрч, ДНБ-д эзлэх хувь 19.5% болж өсөөд байна.
- 2020 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮3 их наяд, ДНБ-д харьцуулсан харьцаа 8.1% байсан ба энэ үеэс 3 дахин өссөн үзүүлэлттэй байна.

УИХ, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй банкны салбарын реформ, төрийн өмчит компаниудын хувьчлал, “Зээлийн хүүг бууруулах стратеги” зэрэг бодлогын арга хэмжээнүүд, мөн Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, түүний эдийн засагт гүйцэтгэх үүргийг өсгөх, зах зээлийн дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягт хэрэгжүүлсний үр дүнд зах зээлийн үнэлгээ 5-р сарын 31-ний өдрийн байдлаар ₮10.3 их наяд буюу түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Энэхүү өсөлтөд системийн нөлөө бүхий 4 банкны IPO, төрийн өмчит компанийн хувьчлал болон бусад компанийн IPO, зах зээл дээр гарсан хөтөлбөрийн бус хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нээлттэй хүрээнд гарсан компанийн бонд, хамтын хаалттай, нээлттэй сангийн нэгж эрх зэрэг шинэ бүтээгдэхүүн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо чухал нөлөө үзүүлсэн.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:
Хувьцаа
Таван Богд Капитал
Хөрөнгийн зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх