"TDB" хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн арилжааны эхний өдөр 2.7% өсөлттэй хаагдлаа
ГОЛ ӨНЦӨГ:
- Худалдаа, Хөгжлийн банкны хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн арилжааны эхний өдөр 2.7% өсөлттэй хаагдлаа.
- Тус хувьцааны эрэлт, нийлүүлэлт харьцангуй бага байсан тул өнөөдөр ₮242 сая арилжаа явагдлаа.
TDB хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн арилжааны эхний өдөр 2.7% өсөлттэй хаагдлаа.

2023 оны 5 дүгээр сарын 31-ний өдрөөс буюу өнөөдөр тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа "TDB" үсгэн кодтойгоор эхэллээ. Эхний өдрийн арилжаа явагдаж хувьцааны ханш ₮33,900 дүн дээр хаагдлаа. Энэ нь IPO хийсэн үнийн дүнгээсээ (₮33,000) 2.7% өссөн үзүүлэлт юм.
IPO хийсэн банкнууд хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш эхний өдрийн дотор дунджаар 8.2%-ийн өсөлтийг үзүүлж байжээ. Харин “Худалдаа Хөгжлийн банк” ХК-ийн хувьд арилжааны эхний өдөр 2.7%-ийн өсөлт үзүүлсэн нь IPO хийсэн банкнуудын дунджаас 5.5 нэгжээр бага үзүүлэлт юм.

“Худалдаа Хөгжлийн банк”-ны хувьцааны хувьд хоёрдогч зах зээлийн арилжааны эхний өдрийн байдлаар 2.7% өсөлт үзүүлсэн нь “ХААН банк”, “Төрийн банк” хоёрын арилжааний эхний өдрөө үзүүлсэн ханшийн өсөлтөөс 12.2 нэгжээр бага байгаа бол “Голомт банк”-аас 1.1 нэгжээр, “Богд банк”-аас 1.4 нэгжээр өндөр үзүүлэлт болж байна.
TDB хувьцааны арилжааны эхний өдөр ₮242 сая арилжаа хийгдлээ.

"TDB" хувьцаа ханш өнөөдрийн арилжааны цагаар ₮36,400-аас ₮30,000 хооронд хэлбэлзэж, ₮33,900 ханш дээр хаагдлаа. Арилжааны цагаар нийт 7,152 ширхэг хувьцаа арилжаалагдаж ₮242 сая үнийн дүн бүхий арилжаа хийгдлээ. Энэ бусад IPO хийсэн банкнуудын эхний өдрийн арилжааны дүнгүүдын дундажтай харьцуулахад бага үзүүлэлт байлаа.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:
Хувьцаа
ХХБ
Таван Богд Капитал
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх