“Таван Богд Капитал” ҮЦК: "Хувьцааны Хуримтлал" багцын өгөөж 17.6%-д хүрлээ
ГОЛ ӨНЦӨГ:
- "Таван Богд Капитал" ҮЦК-ийн өөрийн хөрөнгөөр худалдан авсан дотоод хувьцааны багцын өгөөж 17.6%-ийн ашигтай байна.
- Мөн багцдаа банк, санхүүгийн салбарын 2 хувьцааг нэмлээ.
- Бид дотоодын хөрөнгийн зах зээлийн 11-н компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийж тэдгээрийн мэдээлэл судалгааг "Хувьцааны Хуримтлал" группээр дамжуулан үнэгүй хүргэж байна.
- Хэрэв та "Хувьцааны Хуримтлал" группт нэгдэхийг хүсвэл манай компанид дансаа нээлгэж нэгдээрэй.
"Таван Богд Капитал" ҮЦК ХХК Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан дилерийн эрхийнхээ хүрээнд дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж амжилттай багц бүрдүүллээ.
Манай компанийн 2023 оны "Хувьцааны хуримтлал" багц 17.6%-ийн ашигтай байна. Харин биднийг хөрөнгө оруулалтаа хийж эхэлснээс хойш [2023.01.13] Монголын Хөрөнгийн Биржийн ТОП 20 индекс -2.6%-ийн алдагдалтай арилжаалагдаж байна.
Жич: Өгөөжийн тооцооллыг анхны хөрөнгө оруулалт хийснээс хойш өнөөдрийг хүртэлх үнэлгээгээр гаргасан болно .
Хувьцааны Хуримтлал” багцын өөрчлөлт
Бид багцдаа шинээр “Growth” төрлийн 2 хувьцааг нэмлээ. Нэмэгдсэн хувьцаанууд нь банк, санхүүгийн салбарынх юм. Эдгээр хувьцаанууд нь ногдол ашиг тараадаг давуу талтай бөгөөд “Хувьцааны Хуримтлал” багцын 9.0% болон 1.7%-ийг тус тус бүрдүүлж байна.
Одоогоор бид дотоодын хөрөнгийн биржээс 11-н компанийг судалж хөрөнгө оруулалтаа хийсэн. Багцын 11-н хувьцааны 3 нь ашигтай, 8 нь алдагдалтай байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Багцад багтаж буй хувьцаануудаас хамгийн өндөр нь 4.0%-иар өсжээ
Доорх графикт багцад багтаж буй хувьцаа бүрийг 2023.05.19-ний хаалтын ханшаар тооцоолж ашиг ба алдагдлыг харууллаа. Багцын ашиг 17.6% байна. (Өгөөжийн тооцооллыг анхны хөрөнгө оруулалт хийснээс хойш өнөөдрийг хүртэлх үнэлгээгээр тооцоолсон болно) Мөн багцад буй компаниудын 53% нь тогтмол ногдол ашиг тараадаг давуу талтай билээ.
Багцад багтаж буй хувьцаануудын хувийн жин:
"Таван Богд Капитал" ҮЦК ХХК дотоод багцад Хүнс 11%, Банк санхүү 25%, Уул уурхай болон Хөнгөн Үйлдвэр тус тус 20%-ийг эзэлж байна.
БИД 2023 ОНЫ “ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ”-АА ЭХЛҮҮЛЖ БАЙНА. ХАРИН ТА БИДЭНТЭЙ НЭГДЭХ ҮҮ?
Бид 2023 оны "Хувьцааны Хуримтлал"-аа эхлүүлж долоо хоног бүр 250,000₮-өөр дотоодоос хувьцаа авч байна. Худалдан авч буй хувьцааны мэдээллийг өөрийн харилцагчдын "Хувьцааны Хуримтлал" фейсбүүк группт нээлттэйгээр дэлгэрэнгүй танилцуулж, арилжааг бодитоор харуулна. Иймээс та юуны өмнө дансаа нээлгэн харилцагч болоорой.
Анхааруулга: Бид групптээ зөвхөн данс нээсэн харилцагчдаа хүлээн авна!
Вебээр данс нээх заавар: https://www.youtube.com/watch?v=wI5IF9Z6sGY
Application ашиглан данс нээх заавар: https://youtu.be/IBhQnXJ6uWs
Группэд нэгдэх линк: https://www.facebook.com/groups/2219119058237623
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцааны Хуримтлал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх