ХААН Банк “ТОП 100 аж ахуй нэгж”-ийн 2-рт эрэмбэлэгдлээ

2023 он 5 сар 19 өдөр
683
9

ГОЛ ӨНЦӨГ:

  • “ХААН Банк” 2022 онд нийт ₮448.8 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, ашгийн хэмжээгээрээ ТОП 100 ААН-ийн 1-р эрэмбэлэгдлээ.
  • Мөн сүүлийн 5 жилийн турш тасралтгүй эхний ТОП 5 дотор багтсан цорын ганц банк, санхүүгийн салбарын компани юм.
  • “ХААН Банк” нь 4 сард IPO хийж, олон нийтээс ₮183.4 тэрбум амжилттай татан төвлөрүүлсэн ба хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш хувьцааны ханш нь 16% өгөөжтэй байна.

ХААН Банк “ТОП 100 аж ахуй нэгж”-ийн 2-рт эрэмбэлэгдлээ.

   Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулдаг билээ. Тэгвэл өчигдөр буюу 2023/05/18-ны өдөр 2022 оны “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг тодруулж, шагнал гардуулах ёслол боллоо. 

 “ХААН Банк”-ны хувьд уг нэр хүндтэй шалгаруулалтыг зарласнаас хойш 20 гаруй жилийн турш тэргүүлэгчдийн эгнээнд тогтмол нэрлэгдэж ирсэн бөгөөд сүүлийн таван жил дараалан эхний 4-т эрэмбэлэгдэж байсан бол энэ жил 2 байр ахин анх удаагаа аман хүзүүнд эрэмбэлэгдлээ. Монгол улсын томоохон банкнууд тогтмол “ТОП 100 аж ахуйн нэгж”-д шалгардаг боловч сүүлийн 5 жилийн турш тасралтгүй эхний ТОП 5 дотор багтсан цорын ганц банк, санхүүгийн салбарын компани нь “ХААН Банк” юм.

ХААН Банк ашгийн хэмжээгээрээ ТОП 100 ААН-ийн 1-р эрэмбэлэгдлээ.

   “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахдаа дээрх 5 хүчин зүйлсийг голлон авч үздэг билээ. Тэгвэл “ХААН Банк”-ны хувьд 2022 онд нийт ₮448.8 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, ашгийн хэмжээгээрээ ТОП 100 ААН-ийн 1-р эрэмбэлэгдлээ. Мөн нийт хөрөнгийн хэмжээ нв ₮1,515.4 тэрбум хүрснээр “Оюу Толгой” ХХК-ийн араас буюу 2-р эрэмбэлэгдэж байна. Тус банкны хувьд 11,000 гаруй ажлын байрыг бий болгож, Монгол улсын 2.7 сая хүм амд банкны үйлчилгээг үзүүлдэг хамгийн том банк билээ.

“ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн 9 нь хувьцаат компани байна.

  Нийт “ТОП 100 аж ахуйн нэгж”-д шалгарсан 100 компанийн 91 нь Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) байгаа бол үлдсэн 9 компани нь хувьцаат компани (ХК)  байна. Уг 9 хувьцаат компанийн нэг нь “ХААН Банк” юм.

   “ХААН Банк” нь 2023 оны 4 сард IPO хийж, олон нийтээс ₮183.4 тэрбум амжилттай татан төвлөрүүлсэн. Тэгвэл 2023 оны 5 дүгээр сарын 1-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "KHAN" үсгэн кодтойгоор эхэлсэн билээ. Тэгвэл 2023/05/18 өдөр тус компанийн хоёрдогч зах зээлийн 14 дэх өдрийн арилжаа явагдаж хувьцааны ханш ₮1,112 дүн дээр хаагдсан. Энэ нь IPO хийсэн үнийн дүнгээсээ (₮959) 16% өссөн үзүүлэлт юм. 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:

Хувьцаа

Таван Богд Капитал

ХААН Банк

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

8 Сэтгэгдэл

99****89

2 жилийн өмнө

Данс нээгдсэн байх. Хувьцаагаа зарахгүй

0

0

95****51

2 жилийн өмнө

Huwitsaani ahigaa vzmedr bn

0

0

95****51

2 жилийн өмнө

Huwitsaani ahigaa vzmedr bn

0

0

95****51

2 жилийн өмнө

Huwitsaani ahigaa vzmedr bn

0

0

95****51

2 жилийн өмнө

Huwitsaani ahigaa vzmedr bn

0

0

Tu****ag

2 жилийн өмнө

Хаан банкны хувьцааг өдөр бүр авч болно гэсн үг үү

0

0

Us****

2 жилийн өмнө

Хувьцааны ашигаа яаж үзэх вэ

0

0

Us****

2 жилийн өмнө

Энэ багцад яаж бүртгүүлж орох вэ

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)