"KHAN" хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн арилжааны 13 дахь өдөр 18.5% өсөлттэй хаагдлаа
ГОЛ ӨНЦӨГ:
- ХААН банкны хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн арилжааны 13 дахь өдөр 18.5% өсөлттэй хаагдлаа.
- Тус хувьцааны арилжаа идэвхтэй байсан тул өнөөдөр ₮241 сая арилжаа хийгдлээ.
- Мөн "ХААН Банк"-ны өөрийн хөрөнгийн өгөөж хамгийн өндөр байна.
KHAN хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн арилжааны 13 дахь өдөр 18.5% өсөлттэй хаагдлаа.
2023 оны 5 дүгээр сарын 1-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "KHAN" үсгэн кодтойгоор эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус компанийн хоёрдогч зах зээлийн арав дахь өдрийн арилжаа явагдаж хувьцааны ханш ₮1,136 дүн дээр хаагдлаа. Энэ нь IPO хийсэн үнийн дүнгээсээ (₮959) 18.5% өссөн үзүүлэлт юм.
2017 оноос хойш IPO хийсэн 17 хувьцаат компаниуд хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш 13 дахь өдрийн дотор дунджаар 18.1%-ийн өсөлтийг үзүүлсэн бол IPO хийсэн банкны салбарын хувьцаат компаниуд 5.1%-ийн өсөлтийг үзүүлж байжээ.
Харин “ХААН банк” ХК-ийн хувьд арилжааны 13 дахь өдөр 18.5%-ийн өсөлт үзүүлсэн нь 2017 оноос хойш IPO хийсэн компаниудын түүхэн дунджаас 0.4 нэгжээр, банкны салбарын IPO хийсэн хувьцаат компаниудын дунджаас 13.4 нэгжээр өндөр үзүүлэлт юм.
KHAN хувьцааны арилжаа идэвхтэй байсан тул өнөөдөр ₮241 сая арилжаа хийгдлээ.
Өнөөдрийн арилжааны цагаар ханш ₮1,155-оос ₮1,120 хооронд хэлбэлзэж байсан бөгөөд "KHAN" хувьцаа ₮1,136 ханш дээр хаагдлаа. Мөн арилжааны эхний өдрүүдэд Монголын Хөрөнгийн Биржийн түүхэнд байгаагүй өндөр үнийн бүхий арилжаанууд "KHAN" хувьцаа дээр хийгдсэн билээ.
"ХААН Банк-ны өөрийн хөрөнгийн өгөөж хамгийн өндөр байна.
Банкнуудын 2023 оны I улирлын санхүүгийн тайлангууд гарч дууссан бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж (ROE)-р 31.1% гэсэн үзүүлэлтээр "ХААН Банк" тэргүүллээ. Тус банкнаас өмнө IPO хийсэн банкнуудын хувьцааны ханш нь IPO хийсэн ханшнаасаа бүгд тодорхой хэмжээний уналт үзүүлсэн байгаа бол "ХААН Банк"-ны хувьцааны ханш хоёрдогч арилжаа эхэлснээс хойш IPO хийсэн ханшнаасаа бууралт үзүүлээгүй байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Түлхүүр үгс:
Хувьцаа
Таван Богд Капитал
ХААН Банк
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх