ЛэндМН ББСБ-ын цэвэр ашиг 292% өсөлт үзүүллээ

2023 он 5 сар 10 өдөр
706
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • ЛэндМН ББСБ-ын 2023 оны I улирлын цэвэр ашиг ₮3.7 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 292% өссөн гүйцэтгэлтэй гарлаа.
  • Балансын хувьд өмнөх оны мөн үеэс өөрийн хөрөнгө 37%, нийт хөрөнгө 100% өссөн байна.
  • Харин хувьцааны ханшийн хувьд IPO хийснээс хойш 55.2%-ийн өсөлттэй байгаа ба одоогийн байдлаар үнэ ашгийн харьцаа P/E=3.5x, үнэ дансны үнийн харьцаа P/B=0.96x байна.

Нийт хөрөнгийн хэмжээ 2 дахин, ашигт ажиллагаа 4 дахин өсжээ.

   ЛэндМН ББСБ хувьд 2023 оны I улирлын байдлаар нийт хөрөнгө ₮81.5 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 100% өссөн байна. Харин өөрийн хөрөнгийн хэмжээ ₮30.7 тэрбум хүрч, 37% өсөлт үзүүлжээ. Тус компанийн хувьд 2022 онд “Лэнд Бонд Транч II” хүрээнд ₮3.1 тэрбум, “Лэнд ХБҮЦ” буюу өөрийн найдвартай зээлийн багцаар бүрдүүлсэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны хүрээнд ₮4.8 тэрбум амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Энэ нь нийт хөрөнгийн өсөлт болон өөрийн хөрөнгийн өсөлтөд хамгийн өндөр нөлөөг үзүүлжээ. Мөн нийт хөрөнгийн хэмжээ өссөнөөр тухайн компанийн зээл олголт нэмэгдэж, ашигт ажиллагаанд нөлөөлжээ. 2023 оны I улирлын байдлаар цэвэр ашиг ₮3.7 тэрбум хүрч өмнөх оны мөн үеэс 292% өсөлт, хүүгийн орлого ₮9.7 тэрбум хүрч 155% өсөлт тус тус үзүүлсэн байна. 

Өөрийн хөрөнгийн өгөөж 27.3% хүрлээ.

      Өөрийн хөрөнгийн өгөөж гэдэг нь тухайн компанийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулсан нэг төгрөг тутмаасаа хэдэн хувийн өгөөж олж байгааг харуулдаг үзүүлэлт юм. ЛэндМН ББСБ хувьд 2021 оны I улиралд уг үзүүлэлт 5.9%, 2022 оны I улиралд 18.1% байсан бол 2023 оны I улиралд 27.3% хүрсэн эерэг үзүүлэлттэй байна.

   Харин үнэ дансны үнийн харьцаа (P/B) нь 2023 оны 5 сарын дундаж ханшаар тооцоолоход 0.96х байна. Энэ нь тухайн компанийн одоогийн хувьцааны ханш 2022 оны 5 сарын ханштай харьцуулахад илүү бодит үнэлгээ дээрээ байна.  Өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгийнх нь нэг төгрөг тутам 0.96 төгрөгөөр үнэлэгдэж арилжаалагдаж байна гэсэн үг юм.

Хувьцааны ханш 28.6% өсөлт үзүүлжээ.

  ЛэндМН ББСБ хувьд ₮25-р анх IPO хийж, хоёрдогч зах зээлийн арилжаа нь 2018/03/14 өдөр эхэлж байсан. Тус компанийн хувьцааны түүхэн ханш хамгийн оргил үедээ буюу 2018/10/24 өдөр ₮78.6 хүрч байсан бол 2020/11/05 өдөр хамгийн доод ханш болох ₮27.5 хүрч байжээ. Одоогийн байдлаар ханш нь IPO хийсэн (₮25) ханшаас 55.2%-н өсөлттэй буюу ₮39 орчимд ирсэн байна. 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:

Хувьцаа

Таван Богд Капитал

ЛэндМН ББСБ

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)