Төрийн банк ХК-ийн ээлжит ХЭХ-аар нэмэлт хувьцаа гаргах талаар хэлэлцэж байна
ГОЛ ӨНЦӨГ:
- Төрийн банк ХК-ийн ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал Корпорэйт конвеншн центр, “Эвэнт холл” танхимд яг одоо болж байна.
- Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал хуралд компаниа болон харилцагчдаа төлөөлөн оролцож, саналаа илэрхийлж, асуулт асуулаа.
Төрийн банк нь анх 2009 онд Сангийн яам болон Хадгаламжийн даатгалын корпорацын хөрөнгө оруулалтаар байгуулагдсанаас хойш өдгөө 495 салбар нэгжээрээ дамжуулан 2.3 сая иргэдэд хүрч үйлчилж байна. Төрийн банкны стратеги нь дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдийг дэмжихэд чиглэн ажиллаж байна.
Банкны хувьд 2022 онд Системийн банкнуудаас хамгийн анх IPO амжилттай гаргаж 5.7%-аа санал болгон олон нийтээс 25 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. Тэгвэл өнөөдрийн хурлын хэлэлцэх асуудлын чухал хэсэг нь нэмж хувьцаа гаргах бөгөөд 14.29% буюу 134.9 сая шихрэг хувьцаа гаргах талаар байлаа.
Өнөөдөр Төрийн банк ХК-ийн ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна. Энэ хурлаар танилцуулах асуудал:
- “Төрийн банк” ХК-ийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
- Төрийн банк ХК-ийн Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
- “Төрийн банк” ХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаарх танилцуулга;
Хэлэлцэх асуудал:
- “Төрийн банк” ХК-ийн 2022 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай тогтоолын төсөл;
- “Төрийн банк” ХК-ийн хувьцааг нэмж гарган олон нийтэд санал болгох тухай тогтоолын төсөл;
- “Төрийн банк” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл;
- “Төрийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын журам батлах тухай тогтоолын төсөл;
- “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ажиллах журам батлах тухай тогтоолын төсөл.
Тус хуралд Таван богд капитал ҮЦК ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ нь компани болон харилцагчдаа төлөөлөн оролцлоо.
2023.04.29 10:30
Төрийн банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Гантөр: Хурлыг нээж компанийн удирдлага, зохион байгуулалт, онцлох үйл явдал, бизнес төлөвлөгөөний биелэлт болон 2022 оны санхүүгийн үйл ажиллагааны талаар хувьцаа эзэмшигчдэд танилцууллаа. Төрийн банк ХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 3.3 мянган ажилтан, 2.3 сая хэрэглэгч болон 500 гаруй салбартай болсон байна. Түүнчлэн ТОП 100 аж ахуй нэгжээс 8 дугаарт, банкны салбарын шилдэг 4 банкны нэгээр дахин шалгарлаа. 2022 онд хамгийн том онцлох үйл явдал бол системийн банкнуудаасаа хамгийн түрүүнд нээлттэй банк болсон явдал байлаа. Түүнчлэн 2022 онд стратегийн тэргүүлэх 3 чиглэлийн дагуу 21 үндсэн зорилт дэвшүүлж, гүйцэтгэл 92% буюу хангалттай үнэлгээтэй ажилласан гэж харж байна хэмээлээ. Түүнчлэн 2022 онд нийт актив 4.2 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд сүүлийн 3 жилд дунджаар 8.1%-аар нэмэгдүүлсэн. Харин цэвэр ашиг 2022 оны цэвэр ашиг 97.3 тэрбум төгрөгт хүрч, 113%-иар өссөн гүйцэтгэлтэй гарсан бөгөөд сүүлийн 3 жилийн дундаж өсөлт 71% байна.
2023.04.29 10:50
Төрийн банк ХК-ийн ТУЗ-ын дарга Б.Тэлмүүн: УИХ дээр төрийн өмчит компанийн ногдол ашгийн бодлого дээр цэвэр ашгийн 50% эсвэл эздийн өмчийн 1%-ийг гэсэн чиглэл бол гарсан. Энэ чиглэлийн дагуу 2022 онд цэвэр ашгийн 50%-ийг ногдол ашигт тараасан. 2023.04.28-ны байдлаар хөрөнгө оруулагчдын ҮЦТХТ-ийн дансанд ногдол ашиг байршсан байгаа. Цаашид тогтмол ногдол ашгийн бодлого баримтлахаар ажиллаж байна. Хөрөнгө оруулагчид ногдол ашгаас 10%-ийн өгөөжийг хүртсэн байна хэмээлээ.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ компани болон харилцагчдаа төлөөлөн асуулт асуулаа.
2023.04.29 11:00
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ: Ногдол ашиг дээр бодлого гаргана гэж хэллээ. Энэ бодлогын шийдвэр ямар түвшинд биежиж гарах вэ? Тухай бүр ТУЗ-өөр хэлэлцэгдээд явах уу эсвэл ногдол ашгийн журам, компанийн дүрэмд тусгагдаад явах уу? Энэ бодлого нь хэр зэрэг хялбар өөрчлөгдөж чадах эсвэл эс чадах эсэхээс хамаараад хөрөнгө оруулагчдын хувьд ногдол ашгийн өгөөжөө тодорхойлох боломжтой болох юм.
Төрийн банк ХК-ийн ТУЗ-ын дарга Б.Тэлмүүн: Тогтвортой ногдол ашгийн бодлоготой байхаар ажиллаж байна. 2022 онд бол цэвэр ашгийн 50% байсан. Цаашлаад цэвэр ашгийн яг хэдэн хувиар ногдол ашиг тараах болон бусад системийн банкнуудын бодлогыг харж байж ТУЗ-өөс ногдол ашгийн талаар баримтлах бодлогоо шинэчлэн батлах болно. Аль болох энэ жилийн жишгээ буруулахгүй хадгалахыг хичээх болно гэж хариуллаа. Мэдээж эдийн засгийн онцлог шинжүүдийг харгалзан үзэх шаардлагатай.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ: 2022 онд гүйцэтгэл маш сайн байсан тийм ч учраас бид хөрөнгө оруулалт хийсэн. 2020 болон 2021 онуудад эрсдэлийн сангийн зардал өндөр байсан байна. Гэхдээ 2022 онд эрсдэлийн сангийн зардал маш бага байсан бол 2023 оны 1-р улирлын байдлаар нэмэгдээд 2 тэрбумд хүрсэн байна. Энэ цаашид нэмэгдэх үү?
Төрийн банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Гантөр: 2022 онд системийн 5 банканд актив чанарын үнэлгээ хийсэн. Энэ шалгалтаар Төрийн банкийг ангиллаа зөв хийсэн эрсдэлийн сан нэмж байгуулах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс бид зээлээ зөв ангилаад сангаа бүрэн байгуулаад төлөөд явж байгаа.
ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ХӨДӨЛГӨӨН
Хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс эхний 5 өдөр 1.038 төгрөг хүртэл 76%-аар өссөн. Одоогоор IPO хийсэн ханшнаас 2.4%-ийн өсөлттэй байна. IPO хийснээс хойш нийтдээ 2.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бол 2023 он гарснаас хойш өдөр дунджаар 666 сая төгрөгийн арилжаа хийгдэж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
“Таван Богд Капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ нь сайн дурын үндсэн дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг урьдчилан хамгаалах зорилгоор хөрөнгө оруулагчийг хамгаалах “Хуяг” хөтөлбөрийг эхлүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд Г.Мөнх-Эрдэнэ нь компанийн ХЭХ-д таныг төлөөлөн оролцож мэдээлэл авах, санал өгөх эрхтэй байна. Мөн тус хурлаас авсан мэдээлэл болон компаниас хуулийн дагуу шаардан авсан мэдээлэлд үндэслэн танд зориулсан “Тусгай тайлан” бэлтгэж хүргэнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
ХЭХ
Төрийн банк
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх