"ХУЯГ" ХӨТӨЛБӨР ТАНЫ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛНА

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ХАМГААЛАХ “ХУЯГ” ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?

“Таван Богд Капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ нь 2007 онд оюутан болсноосоо хойш өнөөг хүртэл 15 жилийн турш хөрөнгийн зах зээл ажиллаж байгаа билээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөж хөрөнгийн зах зээлийн итгэлцэлд сөрөг нөлөө үзүүлж буй цөөнгүй тохиолдолтой учирсан байна. Тэгвэл 2023 оноос Г.Мөнх-Эрдэнэ нь сайн дурын үндсэн дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг урьдчилан хамгаалах, хохирлыг барагдуулах арга хэмжээ авах зорилгоор хөрөнгө оруулагчийг хамгаалах “Хуяг” хөтөлбөрийг эхлүүлж байна. 

“ХУЯГ ХӨТӨЛБӨР”-ӨӨС ТАНЫ ХҮЛЭЭХ ҮР ДҮН ЮУ БАЙХ ВЭ?

Г.Мөнх-Эрдэнэ нь компаниас авсан мэдээлэлдээ үндэслэн судалгаа шинжилгээгээ “Таван Богд Капитал” ҮЦК-ийн Дотоод зах зээлийн хэлтсийн шинжээчидтэй хамтран хийж гүйцэтгэн танд зориулсан “Тусгай тайлан” бэлтгэн хүргэнэ. Энэхүү тайлантай танилцсанаар та компанийн нөхцөл байдлын талаар илүү бодит дүгнэлттэй болж улмаар таны эрх ашиг хөндөгдөхөөс өмнө ончтой шийдвэр гаргах боломж бүрдэх юм. Ингэж жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг урьдчилан хамгаалах нь хөтөлбөрийн гол зорилго болно.

“ХУЯГ ХӨТӨЛБӨР”-Т ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?, ҮНЭ ТӨЛБӨРТЭЙ ЮУ? ЯМАР ШААРДЛАГА ХАНГАХ ЁСТОЙ ВЭ?

  1. Та уг хөтөлбөрт хамрагдахын тулд “Таван Богд Капитал” ҮЦК-д данс нээсэн, тухайн дансандаа тухайн хувьцаагаа эзэмшдэг байх ёстой. Хөтөлбөрийг сайн дураар зах зээлийн хөгжлийн төлөө хэрэгжүүлж буй тул үнэ төлбөргүй болно.
  2. Та өөрийн биеэр “Таван Богд Капитал” ҮЦК-ийн оффист заавал 1 удаа ирж дансаа нээлгэн, хувьцаа шилжүүлэх өргөдөл бөглөнө.
  3.  
  4. Оффис хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит Талбай-16, Галлериа-Улаанбаатар барилга 1 давхарт
  5.  
  6. Холбогдох дугаар: 7272-7282

"ХУВЬЦАА ШИЛЖҮҮЛЭХ ӨРГӨДӨЛ" ГЭЖ ЮУ ВЭ?

Та өөрийн эзэмшиж буй хувьцааг аль ч үнэт цаасны компаниар авсан байж болох бөгөөд гагцхүү “Таван Богд Капитал” ҮЦК-д данс нээлгэж уг өргөдлийг бөглөснөөр тухайн хувьцаа нь манай компанийн таны нэр дээрх дансанд шилжиж ирнэ. Ингэснээр та хөтөлбөрт хамрагдах шаардлагаа хангах юм.

“ХУЯГ ХӨТӨЛБӨР”-Т ХАМРАГДАХ ХУВЬЦААНЫ НЭРС

  1. Монгол Базальт ХК
  2. Ард Санхүүгийн Нэгдэх ХК
  3. Богд банк ХК
  4. Голомт банк ХК
  5. Монос Хүнс ХК
  6. Мандал Даатгал ХК
  7. Төрийн банк ХК
  8. Сентралл Экспресс Си Ви Эс ХК
  9. Эрдэнэ Девелопмент Ресурс ХК
  10. Ай Түүлс ХК
  11. Сэндли ХК
  12. Мандал Ирээдүйн Өсөлт
  13. Монголын Хөрөнгийн Бирж
Та дээрх хувьцаанаас аль нэгийг нь эзэмшдэг үү?
Таны овог/нэр
Таны цахим шуудан/и-мэйл хаяг
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)