Бодь Даатгал ХК-ийн ашиг 2 дахин буурсан бол хувьцаа нь яах вэ?
ГОЛ ӨНЦӨГ:
- Бодь Даатгал ХК-ийн хувьд 2022 оны хагас жилийн байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оны мөн үеэс 3 нэгж хувиар өсөж 17%-д хүрсэн үзүүлэлттэй байна.
- Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураамжийн орлого мөн цэвэр хураамжийн орлого нэмэгдсэн хэдий ч өндөр үйл ажиллагааны зардал болон гадаад валютын алдагдлаас үүдэн цэвэр ашиг 47.9 хувиар буурч 0.3 тэрбум төгрөг хүрчээ.
- Хохирлын харьцаа салбарын дунджаас дээгүүр байгаа бол хосолсон харьцаа салбарын дундажтай ойролцоо үзүүлэлттэй байна.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
2022 оны хагас жилийн байдлаар санхүүгийн байдлын тайлан болон орлогын тайланг харахад нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар буурч 28.9 тэрбум төгрөг болжээ. Үүний гол шалтгаан нь мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө болон даатгалын авлагын бууралт байжээ. Харин Бодь Даатгалын нөөц сан 3.2 тэрбумаас 3.3 тэрбум болж 2.9 хувийн өсөлт үзүүлсэн байна. Энэ нь даатгалын эрсдэл нэмэгдэж хохирлын нөөц сан байгуулагдсантай холбоотой билээ. Бодь Даатгалын хувьд давхар даатгалаар тэргүүлдэг учир нийт хураамжийн орлого, цэвэр хураамжийн орлого нэмэгдсэн хэдий ч өндөр үйл ажиллагааны зардал болон гадаад валютын алдагдлаас үүдэн цэвэр ашиг 47.9 хувиар буурч 0.3 тэрбум төгрөг болсон юм.
Даатгалын салбарын хувьд хохирлын харьцаа бол нийт хохирлын дүнг даатгалын хураамжтай харьцуулсан хэмжээ юм. Хэрэв компанийн хохирлын харьцаа нэмэгдвэл нөхөн төлбөрийн нөөц сангаа нэмэгдүүлэх шаардлагатай болдог. Харин хосолсон харьцаа нь нийт хохирол дээр зардал нэмэгдэж энэ дүнг нийт хураамжид харьцуулдаг. Уг харьцаа буурахын хэрээр компанийн ашигт ажиллагаа сайжирч байна гэж хэлж болно. 2022 оны хагас жилийн байдлаар салбарын дундаж хохирлын харьцаа болон хосолсон харьцаа тус тус 57 болон 117 хувь байгаа бол Бодь Даатгалын хохирлын харьцаа салбарын дунджаас дээгүүр үзүүлэлттэй харин хосолсон харьцаа салбарын дундажтай ойролцоо гарсан байна.
ДААТГАЛЫН КОМПАНИЙН ТУХАЙ
Бодь даатгал ХК нь 1995 онд Бодь Интернэшнл ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 1995 оны 2 сарын 05-ны өдрийн 154 дугаар хурлын тогтоолоор “И Би Эйч Бодь Даатгал ХХК” нэртэй үүсэн байгуулагдаж, соёлын Төв Өргөөний 5 давхарт үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ. Компани өдгөө 21 аймаг 330 сум, 26 салбар, 200 гаруй ажилтан, албан хаагч, 800 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан орон даяар даатгалын үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж байна.
Олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг даатгалын салбартаа анхлан нэвтрүүлснээр үр ашиггүй зардал буурч бүтээгдэхүүн үйлчилгээг шинэчлэн сайжруулж нөхөн төлбөр шийдвэрлэлтийн дундаж хугацаа буурсан ажээ.
САЛБАРЫН ТУХАЙ
2021 онд ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын 1, давхар даатгалын 1, даатгалын зуучлагч 57, даатгалын хохирол үнэлэгч 25 компани болон 2403 даатгалын төлөөлөгч тусгай зөвшөөрөлтэйгөөр даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулсан байна. Хорооны 2021 оны 277 дугаар тогтоолоор “Агула даатгал” ХХК-д ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх, Хорооны 2021 оны 383 дугаар тогтоолоор “Ай брокер” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгосон.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Бодь Даатгал ХК-ийн 2022 оны 8-р сарын 1-ний хаалтын ханш 122.02 төгрөг байсан ба жилийн дундаж 10.6 хувийн өсөлттэй байгаа билээ. 2022 оны хагас жилийн тайлангийн гүйцэтгэлийг дүгнэхэд компанийн ашигт ажиллагааны 47.9 хувийн бууралт нь үйл ажиллагааны зардал болон гадаад валютын алдагдлын өсөлттэй холбоотой байна. Харин эздийн өмчийн өгөөж 3 нэгж хувиар өсөж 17% болж, үнэ ашгийн харьцаа 1.5 нэгж хувиар буурсан нь ТОП 20 компанийн 8 сарын дундаж үнээс харьцангуй хямд түвшинд ирсэн үзүүлэлттэй байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Санхүүгийн Зохицуулах Хороо
Бодь Даатгал
Даатгалын салбар
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх