USD BOND: “Seazen Group”-ийн 2028 онд дуусах бондын өгөөж 13%-д хүрэв

2026 он 9 сар 8 өдөр
158
0

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч “Seazen Group Limited”-ийн 2025 онд гаргасан, 11.88%-ийн купонтой, 2028 онд хугацаа нь дуусах (ISIN: XS3099012406) ам.долларын бондын өгөөж 13%-д хүрээд байна.

Одоогоор бондын өгөөж 12.7% орчим байгаа бөгөөд VI сараас хойш 11.9–13.4%-ийн хооронд хэлбэлзжээ. Өндөр өгөөж нь БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сул байдал болон компанийн өрийг дахин санхүүжүүлэх эрсдэлийг илэрхийлж байна.

Бондын нөхцөл

  • Купон: 11.88%
  • Гаргасан огноо: 2025.06.26
  • Дуусах хугацаа: 2028.06.26
  • Үлдэгдэл хэмжээ: 350 сая ам.доллар
  • Эрэмбэ: Senior Unsecured
  • Купон төлөлт: Хагас жил тутам
  • Нэрлэсэн үнэ: 1,000 ам.доллар
  • Валют: Ам.доллар (USD)

“Seazen Group” нь орон сууцны төсөл хэрэгжүүлэхээс гадна “Wuyue Plaza” худалдааны төвүүдийг хөгжүүлж, удирддаг БНХАУ-ын томоохон үл хөдлөх хөрөнгийн компани юм. Худалдааны төвүүдийн түрээс, менежментийн орлого нь орон сууцны борлуулалтаас хамаарах хамаарлыг тодорхой хэмжээнд бууруулдаг.

2026 оны эхний хагас жилд компанийн орлого жилийн өмнөхөөс 20%-иар буурч, 17.69 тэрбум юань болсон бол хувьцаа эзэмшигчдэд ногдох цэвэр ашиг 608 сая юаньд хүрчээ. Харин худалдааны төвийн түрээс болон менежментийн орлого 2.1%-иар өсөж, 6.56 тэрбум юань болсон нь компанийн тогтмол мөнгөн урсгалыг дэмжиж байна. Нийт ашгийн маржин 24.4%-иас 30.7% болж сайжирсан ч цэвэр өр/өөрийн хөрөнгийн харьцаа 57.1% хэвээр байна. 

S&P 2026 оны V сард “Seazen Group”-ийн зээлжих зэрэглэлийг “B” түвшинд хэвээр үлдээж, төлөвийг “Сөрөг”-өөс “Тогтвортой” болгон сайжруулсан. Энэ нь компанийн санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж, ойрын хугацааны өрийн төлөлтийн дарамт тодорхой хэмжээнд буурсантай холбоотой. Гэсэн ч “B” зэрэглэл нь төлбөрийн чадвар эдийн засаг болон салбарын нөхцөлөөс өндөр хамааралтай хэвээр байгааг илэрхийлнэ. 

Уг бонд нь Senior Unsecured буюу тодорхой хөрөнгөөр баталгаажаагүй өр юм. Иймээс компанид санхүүгийн хүндрэл үүсвэл барьцаатай зээлүүдийн дараа төлөгдөнө. Харин хөрөнгө оруулагч 2027 оны VI сарын 26-нд бондоо нэрлэсэн үнийн 100%-иар буцаан худалдахыг шаардах эрхтэй байгаа нь бондын хугацааны эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулна. Гэхдээ компани тухайн үед төлбөр хийх хангалттай эх үүсвэртэй байх шаардлагатай. 

Иймээс XS3099012406 бонд нь өндөр купон, 2027 онд нэрлэсэн үнээр буцаан худалдах эрх болон худалдааны төвийн тогтвортой орлоготой давуу талтай. Гэвч БНХАУ-ын орон сууцны зах зээлийн сул байдал, орлогын бууралт, баталгаагүй өрийн бүтэц болон дахин санхүүжилтийн эрсдэлийг харгалзан үзэх шаардлагатай, өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.

ЭХ СУРВАЛЖ:

www.seazengroup.com.cn
www.hkexnews.hk
www.spglobal.com
www.cbonds.com

Түлхүүр үг:

USD BOND

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)