Азийн зах зээл: Дайн болох уу
ГОЛ ӨНЦӨГ:
- АНУ-ын Конгрессын Доод Танхимын тэргүүн Nancy Pelosi Тайваньд айлчлах гэж буй нь Хятадын талийг өдөөж дайны нөхцөл байдалд аваачлаа
- Hang Seng индекс 3%-аар унаж Хонг Конгын зах зээл уналтаар эхэллээ
Өглөөний 10:40 цагийн байдлаар Hang Seng индекс 3%-аар унаж 19,595.54 нэгжид хүрсэн байна. Hang Seng Tech индекс 4.2%-аар унасан бол Хятадын Шанхайн нэгдсэн индекс 2.7%-аар уналттай арилжаалагдаж байна.
Alibaba Group Holdings 3.2%-аар унаж 86.65 HKD, Meituan 3%-аар суларч 174.50HKD, Tencent Holdings 2.7%-аар унаж 291.4 HKD, HSBC 2.6%-аар буурч 50.50 HKD-д хүрч тус тус унасан байна.
1997 оноос хойш Тайваньд айлчлах Америкаас сонгогдсон хамгийн өндөр албан тушаалтан болох АНУ-ын Конгрессын Доод Танхимын тэргүүн Nancy Pelosi-д Тайвань аралд мягмар гарагийн орой айлчлан гэж Тайванийн хэвлэл мэдээллээр мэдээлсэн байна. Уг айлчлалыг БНХАУ-ын талаас эсэргүүцэж “хатуу арга хэмжээ авна” гэж мэдэгдээд байна. Хятад улс нь Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд АНУ-ын улсын төрийн өндөр албан тушаалтны айлчлал нь Тайванийг тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болох билээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн алба Pelosi-гийн айлчлалтай холбоотойгоор Хятадын талаас Тайванийн хоолой руу пуужин харвах, Тайванийн агаарын орон зайд нисэх, тэнгисийн цэргийн томоохон сургуулилт хийх зэрэг өдөөн хатгасан хариу арга хэмжээ авах шалтаг болгож магадгүй гэж болгоомжилж байна.

Өмнөх амралтын өдөр гарсан мэдээгээр Хятадын эрх баригч Коммунист намын цэргийн хүчин болох Ардын Чөлөөлөх Арми “Fujian” мужийн “Pingtan” арал дээр дайнд ашигладаг галт зэвсгээр [live-fire exercises] сургуулилт хийж байгаа мэдээ гараад байсан юм. Тус арал нь Тайваньтай хамгийн ойр Хятадын засаг захиргааны нэгж бөгөөд ойролцоогоор 124 км зайтай ажээ.
Тус цэргийн сургуулилтад ашиглаж буй техник, тоног төхөөрөмжүүд одоогоор тодорхойгүй байгаач эдгээр сургуулилтад ихэвчлэн их буу ашиглагддаг байна. Нэмээд пуужин, сөнөөгч онгоц эсвэл бусад зэр, зэвсэг багтсан эсэхийг мэдээнд хараахан заагаагүй байна.
Мөн Хятад улс Тайванийн хилийн ойролцоо цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа бол АНУ-ын зүгээс цөмийн хөдөлгүүрт “USS Ronald Reagan” хөлөг онгоц түүний цохилт өгөх бүлэг болон удирдлагатай пуужин устгагч бүлгийг өнгөрсөн даваа гарагт Сингапурын зүүнд хойд зүгт Өмнөд Хятадын тэнгисийг чиглүүлэн илгээжээ.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
БНХАУ болон Тайванийн асуудалд гаднаас АНУ оролцож байгаа нь байдлыг улам хурцатгаж байна. Энэхүү айлчлал болсон тохиолдолд Хятадын талаас зүгээр суухгүй бөгөөд цэргийн хүчний арга хэмжээ авах магадлал өндөр байна. Нөгөө талаас АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг Тайванийн ойролцоо ирж байгаа нь хөрөнгийн зах зээлийг айдаст автуулаад байгаа юм. Энэхүү асуудлаас болж зах зээлд уналт үргэлжлэх хандлагатай байгаа ба хөрөнгө оруулагчид маань өөрсдийн багцын хувьцаануудыг хянаж үзэх мөн шинээр хувьцаа авах бол анхаарал болгоомжтой байж ажиглаад хүлээвэл илүү үр ашигтай байхаар байна.
Азийн зах зээл
Таван Богд Капитал