АНУ-ын зах зээл: 2027 оны санхүүгийн жилийн II улирлын тайлангаа Nvidia зарлалаа.
ГОЛ ӨНЦӨГ:
- Nvidia-н 2027 оны санхүүгийн жилийн II улирлын тайлангаа зарлалаа.
- Зах зээл хаагдсаны дараа “after-market” дээр хувьцааны ханш 5% өсөв.
- Нийт орлого $96.22 тэрбум, нийт ашгийн маржин 75.0%, цэвэр ашгийн маржин 62%, adjusted EPS $2.22 гарав.
Тайлан зарлагдлаа
Хагас дамжуулагчын аварга Nvidia компани 2026/07/26-аар дуусгавар болгосон улирлын тайлангаа (өөрөөр 2027 оны санхүүгийн жилийн II улирлын тайлан) танилцууллаа. Доорх хэсэгт Nvidia-н бодит гүйцэтгэл болон LSEG-с цуглуулсан шинжээчдийн дундаж хүлээлтийг харьцуулж харуулав.
- Бодит гүйцэтгэл vs шинжээчдийн таамаглал
- Нийт орлого: $96.22 тэрбум vs $92.17 тэрбум
- Засварласан EPS /non-GAAP/: $2.22 vs 2.10
Бусад нэмэлт мэдээллүүдийг дурдвал нийт орлого YoY +106%, QoQ+18% өссөн, нийт ашгийн маржин YoY +2.6 bps, QoQ +0.1 bps-ээр нэмэгдэж 75.0% гарсан бол цэвэр ашгийн маржин 62% байлаа.
Дата төвүүдийн орлого $89 тэрбумд хүрч шинжээчдийн хүлээлт $86.33 тэрбумыг эвдэж YoY+117% өсжээ. Тэгэхээр Nvidia-н нийт орлогын 92% нь дата төвүүдэд борлуулсан хагас дамжуулагчын орлогоос орч ирэв.
Тэгэхээр өнгөрсөн улиралын гүйцэтгэл шинжээчдийн таамаглалыг эвдэж сайн гарав. Санхүүгийн тайлан зах зээл хаагдсаны дараа зарлагдсан. “After-market” дээр Nvidia-н хувьцааны ханш $220 дээр арилжаалагдаж байна. Энэ нь хаалтын ханш $209.66-с 5% гаруй өндөр ханш билээ.

Ирээдүйд гүйцэтгэл ямар байх вэ ?
Энэ санхүүгийн улиралд нийт орлого $108 тэрбум (2% хэлбэлзэлтэй) байх төсөөлөл гаргасан нь шинжээчдийн хүлээлт $104.2 тэрбумыг мөн давсан сайн үзүүлэлт байлаа. Уг төсөөлөлд БНХАУ –д ямар нэг борлуулалт хийхгүй гэж тооцжээ.
Басхүү 2028 оны санхүүгийн жилд (одоо 2027 оны санхүүгийн жил яваж байгаа) нийт орлого 70% өснө хэмээн CFO Colette Kress мэдэгдэв. Шинжээчдийн төсөөлөл 44% байжээ.
Тэгэхээр Nvidia-н гүйцэтгэл ирээдүйд ч гэсэн “супер” байх хүлээлт үүсэж хувьцааны ханш дээшээ 5% орчим өсжээ. Манай зүгээс TBC Global багцдаа (энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах) Nvidia-н хувьцааг нэмсэн байгаа зорилтот ханшын түвшинг $260 гэж тодорхойлж байна.
.jpg)

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


