АНУ-ын зах зээл: АНУ-н компаниуд Саудын Арабын цөмийн дэд бүтцийг хөгжүүлж магадгүй.

2026 он 8 сар 26 өдөр
186
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • АНУ-н компаниуд Саудын Арабын цөмийн дэд бүтцийг хөгжүүлж магадгүй.
  • Bitcoin өсөж шорт арилжаачид $4 тэрбум ам.долларын алдагдал хүлээв.
  • Иран болон Оман улсууд Ормузын хоолойг хэрхэн удирдахаа тохирч байна.

Саудын Арабын цөмийн дэд бүтэц

Энэ Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Donald Trump Саудын Арабтай байгуулсан 30 жилийн хугацаатай энхийн цөмийн хамтын ажиллагааны гэрээг албан ёсоор АНУ-ын Конгрессэд хянуулахаар хүргүүлжээ. Уг гэрээний хүрээнд АНУ-ын компаниуд Саудын Арабын цөмийн дэд бүтцийг хөгжүүлэх ажилд (зөвхөн энхийн зорилгоор, аж үйлдвэр болон ахуйн хэрэгцээнд ашиглах) гол үүрэг гүйцэтгэх юм. Гэрээг Конгресс рүү явуулсан хэдий ч Donald Trump нэгэн хатуу болзлыг тавьсан хэвээр байна. Тодруулбал, Саудын Араб улс Израилтай дипломат харилцаагаа албан ёсоор хэвийн болгож, "Абрахамын хэлэлцээр" (Abraham Accords)-т нэгдээгүй цагт уг цөмийн гэрээг хэрэгжүүлэхгүй, урагшлуулахгүй гэдгээ мэдэгджээ.

Конгресс уг гэрээг хянан хэлэлцэх 90 хоногийн хугацаатай бөгөөд хэрэв хууль тогтоогчид уг гэрээг эсэргүүцвэл хориг тавих боломжтой. Гэхдээ зарим Ардчилсан намын хууль тогтоогчид болон цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх үзлийг дэмжигчид уг гэрээ нь Саудын Арабт уран баяжуулах боломжийг олгож болзошгүй хэмээн болгоомжилж, шүүмжлэлтэй хандаж байна.

Абрахамын хэлэлцээр (Abraham Accords) нь 2020 оны сүүлээр АНУ-ын зуучлалаар байгуулагдсан, Израиль улс болон Арабын зарим мусульман орнуудын хооронд дипломат харилцааг хэвийн болгох түүхэн гэрээ юм. 

Саудын Арабаас Палестины тусгаар тогтнолоыг Израйл хүлээн зөвшөөрөөгүй цагт, Израйлтай дипломат харилцаагаа хэвийн болгохгүй хэмээн 2023 онд эхэлсэн Газын зурвасын дайнаас хойш мэдэгдсээр буй. Басхүү тэдний зүгээс Иран цөмийн зэвсэг хөгжүүлж эхэлбэл бид ч гэсэн хөгжүүлнэ гэсэн байр суурьтай байгаа ажээ.

Bitcoin-ны эргэн эрэлт

Өнгөрсөн 2026/08/19 –с 2026/08/21 –ны хооронд буюу 3 хоногийн хугацаанд Bitcoin-ны ханш 20% гаруй өсөж, 3 өдрийн дотор 2023 оноос хойших хамгийн томоохон өсөлтөө үзүүллээ. Bitcoin-ны ханшийг унах тал дээр мөрий тавьсан шорт арилжаачдын $4 тэрбум ам.долларын үнэлгээтэй крипто позиц хаагдаж, нэг ёсондоо “short  squeeze” болжээ.

Басхүү тухайн долоон хоногт bitcoin-ны биржээр арилжаалагддаг сангийн эрэлт (ETF) өсөж, IBIT, FBTC, GBTC гэх мэт институцын хөрөнгө оруулагчдад нээлттэй байдаг сангуудад $1.92 тэрбум ам.долларын хөрөнгө урсаж оров.

Дээрх техник шинжилгээнээс харахад bitcoin –ны ханш хамгийн эхний эсэргүүцлийн бүс дээрээ ($82,000) ирсэн. Өсөлт үргэлжилбэл маш том эсэргүүцлийн бүс болох $92,000 руу өсөх боломжтой.

Fundstrat судалгаа компаниас bitcoin -ны өсөлт богино хугацааны өсөлтөөс илүү урт хугацааны тогтвортой өсөлт үзүүлэх боломжтой гэж тодорхойлов. Басхүү опцион зах  зээлийн дата мэдээллээс хөрөнгө оруулагчид илүү урт хугацаанд үргэлжлүүлэн bitcoin өснө гэж хүлээлт тавьж буйг Fundstrat онцлов.

Иран ба Оман

Мягмар гарагт Иран ба Оман улсууд Ормузын хоолойгоор тээвэрлэлт явуулах усан замыг хамтран тодорхойлж, ойролцоох тэсрэх бөмбөгнуудыг цэвэрлэх ажлуудыг хоорондоо хэлэлцэж эхэлжээ. Оманы гадаад хэргийн сайд Sayyid Badr Bin Hamad Albusaidi –с “Ормузын хоолойн аюулгүй усан замын тээврийн зохицуулалтаа” удахгүй зарлана хэмээн мэдэгдэж, Ираны дипломат Abbas Araghchi-тай ярилцсан гэв.

АНУ-н сангийн сайд Scott Bessent-ээс Иран улстай аливаа бизнес, хэлэлцээр хийсэн улсуудыг санкцуудад хамруулна хэмээн хэлсэн өдрийн яг маргааш уг Оман болон Ираны яриа, тохироо болсноороо онцлог байна. Басхүү сарын өмнө Trump Оманыг бөмбөгдөнө гэж сүрдүүлж байжээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033 

ЭХ СУРВАЛЖ:

www.cnbc.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)