ХААН IPO: Анхдагчийн хуваарилалт хэрхэн хийгдэж, хоёрдогч зах зээл хэзээ эхлэх вэ?

2023 он 4 сар 20 өдөр
2495
9

ГОЛ ӨНЦӨГ

  • Өчигдөр ХААН банкны IPO амжилттай явагдаж дууссан ба татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн дүнгээс (₮183.4 төгрөг) 83.2%-аар давсан захиалга ирсэн нь сүүлийн 5 жилд хийгдсэн 18 IPO-с хамгийн өндөр дүнтэй IPO байлаа.
  • Ийнхүү 300,000 төгрөг хүртэлх захиалгыг бүрэн биелүүлж, илүү гарсан захиалгыг хамгийн багадаа 11%-аар хувь тэнцүүлэх урьдчилсан тооцоололтой байна.
  • 2017 оноос хойш хийгдсэн 18 удаагийн IPO-с харахад анхдагч зах зээлийн захиалга дууссанаас хойш дунджаар ажлын 7 өдрийн дараагаас хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлж байжээ.

Түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй, олон захиалгатай IPO боллоо.

   ХААН банк нь IPO хийж олон нийтэд нээлттэй банк болсон системийн 3 дахь банк юм. 2023 оны 4-р сарын 13-наас 19-ний өдрийн хооронд анхдагч зах зээлийн захиалгаа төлөвлөсөн дүнгээсээ 1.83 дахин өндөр дүнгээр захиалга авч чадсан нь сүүлийн 5 жилд хийгдсэн 17 IPO-с 7-д эрэмбэлэгдэж байгаа бол үнийн дүнгээр болон захиалгын тоогоор түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO байлаа.

   Мөн 2017 оноос хойш хийгдсэн 18 IPO-н анхдагч зах зээл дээр иргэд, аж ахуй нэгж нийлээд хамгийн багадаа Инвескор ББСБ 350, хамгийн ихдээ Голомт банк 21,667 захиалга өгч байсан байна. Энэ нь нэг IPO дээр дунджаар 4,305 орчим захиалга ирсэн гэсэн үг юм. Харин ХААН банкны захиалгын тоо 31,561-д хүрснээр хамгийн өндөр захиалгатай IPO болж байна.

Жижиг хөрөнгө оруулагч буюу олон нийтийн захиалгын хамгийн багадаа 11% нь биелэх урьдчилсан тооцоололтой байна. 

   ХААН банкны хувьд нийт 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл 85% буюу 155.9 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчаас татан төвлөрүүлэх ба захиалга нь 100% биелэх юм.

   Харин нийт татан төвлөрүүлэх дүнгийн 15% буюу 27.5 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлнэ. Тэгвэл анхдагч зах зээлийн захиалгын сүүлийн өдрийн байдлаар олон нийтээс нийт 180.0 тэрбум төгрөгийн захиалга ирсэн. Энэ нь татан төвлөрүүлэх дүнгээс 6.5 дахин давсан захиалга юм. Иймд олон нийтийн хөрөнгө оруулагчдын захиалгын дүн хамгийн багадаа 11%-иар биелэх урьдчилсан тооцоололтой байна.

Хоёрдогч зах зээлийн захиалга эхлэх хүртэл дунджаар ажлын 7 хоног зарцуулагдаж байсан байна.

   Санхүүгийн зохицуулах хорооны (Хороо) Үнэт цаасны бүртгэлийн журамд заасны дагуу Андеррайтер, Монголын хөрөнгийн бирж (Бирж) нь санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан Хороонд тайлан хүргүүлнэ. Хороо нь тухайн тайланг ажлын 3 хоногт хянаж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд (ҮЦТХТ) хүргүүлнэ. ҮЦТХТ нь ажлын 5 хоногт багтаан хувьцааны өмчлөх эрхийг бүртгэж, Биржид бүртгэсэн тухай мэдээллэнэ. Эцэст нь Бирж ажлын 2 хоногт хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ. Тиймээс хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлтэл хамгийн уртдаа ажлын 13 хоног үргэлжлэх процесс явагддаг гэсэн үг юм. 

     Түүхээс сөхөн үзвэл, сүүлийн 5 жил хийгдсэн IPO-н анхдагч зах зээлийн захиалга дууссанаас хоёрдогч зах зээлийн захиалга эхлэх хүртэл ажлын 4-13 хоног буюу дунджаар ажлын 7 хоног зарцуулагдаж байсан байна.

Хөрөнгө оруулагч нарын анхааралд

Шинээр данс нээсэн харилцагч та дараах зааврын дагуу онлайн арилжаа хийх эрхээ баталгаажуулаарай.

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

ХААН банк

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

9 Сэтгэгдэл

96****08

2 жилийн өмнө

хувьцаагаа яаж харах бэ

1

0

ОД****АР

2 жилийн өмнө

Ok

0

0

БЯ****

2 жилийн өмнө

хувьцаа захиалга яаж мэдэх вэ?

0

0

БЯ****

2 жилийн өмнө

хувьцаа захиалга яаж мэдэх вэ?

0

0

БЯ****

2 жилийн өмнө

0

0

99****65

2 жилийн өмнө

ok

0

0

АР****А

2 жилийн өмнө

Хувьцаагаа яаж харах вэ

0

0

СУ****

2 жилийн өмнө

Хувьцааны мэдээллээ хармаар бна

0

0

Us****

2 жилийн өмнө

Huwitsani medeelel harae

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)