"ХААН БАНК IPO" ₮278.6 тэрбум захиалга ирсэн байна

2023 он 4 сар 19 өдөр
4559
1

"ХААН БАНК IPO" 4 сарын 13-ны өдрөөс 19-ны өдрийн 19:00 цаг хүртэл үргэлжилж буй билээ. Өнөөдрийн 11 цагийн байдлаар нийт 278.56 тэрбум төгрөгийн захиалга ирсэн бөгөөд үүнээс стратегийн хөрөнгө оруулагчийн захиалга 155.9 тэрбум төгрөг, олон нийтийн захиалга 122.7 тэрбум төгрөгийн захиалга ирсэн байна. 

"ХААН БАНК IPO"-ийн хувьд нийт 183.4 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлж байгаа бөгөөд тус захиалгын дүнгийн 85% буюу 155.9 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчаас татан төвлөрүүлж байна. Иймд тус стратегийн хөрөнгө оруулагч нарын захиалга 100% биелнэ. Харин үлдсэн 27.5 тэрбум төгрөгийг жижиглэнгийн хөрөнгө оруулагч нарт хуваарилах бөгөөд захиалгын дүн давсан тохиолдолд 30,000-аас доош тооны харилцагч захиалга өгсөн тохиолдолд харилцагч бүрийн 500,000₮ хүртэлх захиалга 100%, харин 30,000-аас дээш тооны харилцагч захиалга өгсөн тохиолдолд харилцагч бүрийн 300,000₮ хүртэлх захиалга 100%, давсан захиалгын дүнг доорх аргаар тооцоолон хувь тэнцүүлнэ. 

Өнөөдөр та ХААН БАНК IPO-д захиалга өгөхийг хүсвэл дараах зааврын дагуу захиалга өгнө үү.  Мөн та ipo.khanbank.com-оор захиалга шалгах цэсээр тухайн веб сайтаар өгсөн захиалгаа амжилттай илгээсэн эсэхийг шалгах боломжтой. Анхдагч зах зээлийн хувьцааны захиалга авч дууссанаас хойш хувьцааны хувиарлалт 5-7 хоногт хийж таны үнэт цаасны дансанд байршиж, харагдана.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

KHAN BANK IPO

хув

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)