БАНК РЕФОРМЕР: ГОЛОМТ БАНКНЫ АШИГТ АЖИЛЛАГАА НЭМЭГДЖЭЭ

2022 он 1 сар 25 өдөр
887
0
  • Тайлант хугацаанд нийт 22.0 тэрбумын ашигтай ажиллаж өмнөх оны үетэй харьцуулахад 112% өссөн үзүүлэлттэй байна. 
  • Харилцах, хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэснээр цэвэр хүүгийн зардал 9.6% хувиар буюу 35 тэрбум төгрөгөөр буурсан нь ашигт ажиллагааг дэмжсэн гол хүчин зүйл байв. 
  • Тайлант хугацаанд өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөрөнгө оруулалт 198 тэрбум, нийт зээл 230 тэрбум төгрөгөөр буюу өмнөх оны мөн үеэс 7.6% өссөн  байна. 

    2020 оны эхнээс тасралтгүй буурч байсан нийт зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 7.6% өсөж, 3.2 их наяд төгрөг болоод байна. Мөн зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь 7.6% гарсан бөгөөд үүнээс өнгөрсөн онд Ковидын нөлөөгөөр муудсан зээлийн чанар аажим сэргэж буй эерэг дүр зураг харагдаж байна. Харин хадгаламжийн эх үүсвэр өмнөх оны мөн үеэс 2.1% буурч, 3.6 их наяд төгрөг болсон байна.

     

 

    Голомт банкны хувьд нийт хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 1% өсөж, 576 тэрбум төгрөгт хүрэхэд үнэт цааснаас олсон орлого голлох үүргийг гүйцэтгэсэн байна. Өнгөрсөн онд харилцах данс болон хугацаагүй хадгаламжид тооцох хүүг тэглэснээр тайлант улирлын хүүгийн зардал нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй тэрбум төгрөгөөр буюу хүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 9.6% буурсан нь ашигт ажиллагааг хамгийн их дэмжив. Харин ханш, үнэлгээний тэгшитгэлийн орлого огцом буурсан нь уг өсөлтийг саарууллаа. Голомт банк нь ханшийн тэгшитгэлээс нийт хүүгийн орлогын дунджаар 10%-тай тэнцэхүйц хэмжээний орлогыг олдог бөгөөд хэлбэлзэл өндөртэй байдаг.

 

Түлхүүр үг:

#хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)