АНУ-ын зах зээл: Alphabet болон Tesla-н хөрөнгө оруулалтын зардал улам өсөх хүлээлтээр хувьцааны ханш уналт үзүүллээ.
ГОЛ ӨНЦӨГ:
- Өчигдөр АНУ-н зах зээл хаагдсаны дараа Alphabet болон Tesla тайлангаа танилцууллаа.
- Уг аварга 2 компанийн хөрөнгө оруулалтын зардал өсөх болсноор хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарлаа.
- Хиймэл оюуны хөрөнгө оруулалт хэзээ өгөөжөө өгөх вэ гэсэн эргэлзээ хөрөнгө оруулагчид дунд байсаар.
Alphabet & Tesla
Өчигдөр АНУ-н зах зээл хаагдсаны дараа гайхамшигт долоон компанид багтдаг Microsoft, Tesla нар тайлангаа танилцууллаа. Орлогын үзүүлэлтүүд хүлээлтийг эвдсэн ч AI болон дэд бүтцэд зарцуулж буй хөрөнгө оруулалтын (CapEx) хэт өндөр өсөлт нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож, хувьцааны ханшид уналт авчирлаа. Зах зээл одоо эдгээр их наядаар хэмжигдэх AI-ийн зардлууд хэзээ бодит өгөөж (ROI) өгч, мөнгөн урсгалд эергээр нөлөөлж эхлэхэд эргэлзэж байна.
Alphabet (GOOGL):
Google Cloud-ийн орлого 63% өсч, AI дэд бүтцийн захиалгын багц $500 тэрбум ам.доллар давсан нь үйл ажиллагааны үндсэн бизнес хүчтэй байгааг харуулсан. Gemini-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 900 саяд хүрсэн. Гэвч компанийн зүгээс 2026 оны нийт хөрөнгө оруулалтын зардлын (CapEx) хүлээлтийг 180-190 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолсон бөгөөд дараа жил үүнээс ч өснө гэдгийг анхааруулсан. Энэхүү асар их хөрөнгийн гадагшлах урсгал нь чөлөөт мөнгөн урсгалыг (FCF) бууруулж, урт хугацаанд зардлаа нөхөж чадах эсэхэд Уолл Стритийн шинжээчид эргэлзэж эхэлсэн.
Өнөөдөр “pre-market” дээр Alphabet-н хувьцааны ханш -3.5% уналттай арилжаалагдаж байна. (16:39 PM)

Tesla (TSLA):
Нийт орлого $28 тэрбум ам.доллар давж хүлээлтээс өндөр гарсан хэдий ч нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) шинжээчдийн $0.50 хүлээлтэд хүрэлгүй $0.33 гарч урам хугаллаа. Автомашины үндсэн борлуулалтаас орж ирэх ашгийн маржин буурсан. Учир нь тус компани уламжлалт цахилгаан машин үйлдвэрлэхээсээ илүүтэй өөрийгөө жолоодох систем (autonomy), робот техник болон AI руу чиглэсэн шинэ бизнесийн шугамууд руугаа түлхүү төвлөрч, их хэмжээний хөрөнгө шавхаж байна.
Өнөөдөр “pre-market” дээр Tesla-н хувьцааны ханш -5.3% уналттай арилжаалагдаж байна.(16:39 PM)


“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


