АНУ-ын зах зээл: TSMC-н тайлан зарлагдаж ханш өслөө.
ГОЛ ӨНЦӨГ:
- 2026 оны II улиралд TSM цэвэр ашиг YoY+77.4% өсөж $22.3 тэрбумд хүрлээ.
- Trump-н шахалтаар TSMC өөрсдийн чипний үйлдвэрээ АНУ барьж буй.
- АНУ-д чип үйлдвэрлэх зардал өндөр байх хүлээлттэй.
Тайлан
2026/07/16-ны Пүрэв гарагт дэлхий хамгийн том чип үйлдвэрлэгч Taiwan Semiconductor Manufacturing Corporation-ны (TSMC) 2026Q2 тайлан зарлагдлаа. Гол үзүүлэлтүүдийг доор тэмдэглэв.
- Нийт орлого $40.2 тэрбум ам.долларт хүрч YoY+33.7% өсөв.
- Бохир ашгийн маржин 67.7% гарч 2026Q2-н төсөөлөлөө эвдэв. (65.5%-67.5%)
- Цэвэр ашгийн маржин 55.6% гарч 2025Q2-с 12.9 суурь нэгж хувиар өсөв.
- Цэвэр ашгийн дүн $22.3 тэрбум ам.долларт хүрч YoY+77.4% өслөө.

2 нанометрийн чип
TSMC өнгөрсөн II улиралд, шинээр нэвтрүүлж буй 2-нанометр технологиор үйлдвэрлэсэн чипнээсээ анх удаагаа орлого олжээ. 2026 оны II улиралд 2nm технологийн орлого TSMC-ийн нийт чип (wafer)-ийн борлуулалтын орлогын 3%-ийг бүрдүүлсэн байна. Энэ нь 2nm процессын масс үйлдвэрлэл амжилттай жигдэрч, томоохон хэрэглэгчид рүүгээ (Apple, Nvidia, AMD гэх мэт) чипээ нийлүүлж эхэлснийг баталж байгаа юм.

Өмнөх үеийн хамгийн шинэлэг 3nm (N3E) технологитой харьцуулахад 2nm технологи нь асар их давуу талтай. Ижил цахилгаан зарцуулалтад ажиллах үед тооцоолох хурд нь нэмэгдэнэ (10%-15% хурдан). Ижил давтамж/хурдтайгаар ажиллах үед цахилгаан зарцуулалт ба дулаан шаталтыг эрс багасгана (25%-30% бага цахилгаан). Нэг чип дээр багтах транзисторын тоо 1.15 дахин нэмэгдэнэ.
Хувьцааны ханш эргээд сэргэв

VII сар гарснаас хойш хувьцааны ханш ихдээ 19% орчим уналт үзүүлээд байсан. Тэгвэл энэ 7 хоногоос эхлэн хувьцааны ханш эргээд сэргэж байна. TSMC-н хувьд хувьцааны ханш $400 хүртэл эргээд өсөх потенциал бүрэн бий. Үүнд сөргөөр нөлөөлж болох хүчин зүйл нь Ойрх Дорнодын зөрчилдөөг инфляцыг өдөөж бодлогын хүүг өсгөх байж болох юм. Харин эергээр нөлөөлөх хүчин зүйл нь одоо “earnings season” эхэлж компаниуд тайлангаа танилцуулж эхэлнэ. Хэрэв компаниудын ашиг орлого сайн хэвээр байвал үргэлжлүүлэн өсөх боломжтой. Эсэргүүцлийн бүс $480 эвдвэл $572 хүртэл өсөх магадлал байна.
Улс төрийн нөлөө ба ашгийн маржин
Гадаад улсад чипний үйлдвэр барьж буйтай холбогдуулан бохир ашгийн маржин дараагийн хэдэн жилд 2%-3% буурах хүлээлттэй гэв. Гэхдээ маш өндөр бохир ашгийн маржинтай (67.7%) TSMC-н хувьд энэ дүн бага нөлөөтэй. Басхүү салбартаа үнэмлэхүй No1 учираас зардлын өсөлтийг хэрэглэгч рүү буюу чипний үнэ рүү шингээх төлөвтэй.
Donald Trump-н гадаад худалдаа болон эдийн засгийн бодлогын нөлөөгөөр импортын чипний тариф болон импортын хязгаарлалтаас зайлсхийх зорилгоор Ази тивийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниуд болох SK Hynix, TSMC нар АНУ-д томоохон хөрөнгө оруулалтыг хийж, чипний үйлдвэрээ барьж байгаа билээ. Гэвч АНУ –ад үйлдвэр барих нь өөрөө маш өндөр зардалтай. Morningstar-н ахлах хувьцааны шинжээч Phelix Lee-н тооцож буйгаар “TSCM-н АНУ-ад үйлдвэрлэгдсэн чипний үнэ Тайванд үйлдвэрлэгдсэн TSCM-н чипний үнээс 20%-50% өндөр байх ажээ”.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


