АНУ-ын зах зээл: SK Hynix-н хувьцаан дээр хөшүүрэгтэй ETF-н ханш 70% унажээ.

2026 он 7 сар 21 өдөр
390
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • SK Hynix-н хувьцаан дээр хөшүүрэгтэй ETF-н ханш 70% унажээ.
  • Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй усан онгоцны тоо 66% буурлаа.
  • Ираны холбоотон Хути нараас Сайудын Арабын Улаан тэнгис дэхь усан онгоцуудыг онилж эхлэв.

SK Hynix

Өнгөсөн V сарын 27 онд Өмнөд Солонгосын бирж дээр “AMSUNG KODEX SK Hynix Single Stock Leverage ETF Units” нэртэй шинэхэн ETF “0193T0” тикерээр арилжаалагдаж эхэлсэн байдаг. Уг ETF нь SK Hynix-н хувьцаан дээр 2x хөшүүрэгтэй буюу SK Hynix-н хувьцаа тухайн өдөр 10% өсөхөд уг ETF-н ханш 20% өсдөг бүтэцтэй байв. 

Тухайн ETF-г Өмнөд Солонгосын жижиг хөрөнгө оруулагчид (14 их наяд вонын дүн) маш ихээр худалдан авсан. Харин гадны хөрөнгө оруулагчдын худалдан авсан дүн ердөө 2 их наяд вон ажээ. Үүний шалтгаан нь FOMO буюу хагас дамжуулагчдын салбарын хүчтэй өсөлтөөс хоцрохыг хүсээгүй Өмнөд Солонгосын жижиглэн хөрөнгө оруулагчид хөшүүрэг өндөртэй уг ETF рүү хошуурсаны үр дүн юм. Жижиг хөрөнгө оруулагчдын ихэнх нь технологийн хөшүүрэгтэй мөрийнд удаа дараа ордог 40-50 насны хөрөнгө оруулагчид байна хэмээн Солонгос улсад төвтэй Fibonacci Asset Management-н үүсгэн байгуулагч Jung In Yun хэлжээ.

Тэгвэл одоо уг “0193T0” тикертэй ETF-н ханш өнгөрсөн VI сарын оройн ханшнаасаа 70% гаруй унаад байна. 

Өмнөд Солонгосын зохицуулагч байгууллагаас нэг хувьцаан дээр төвлөрсөн хөшүүрэгтэй ETF дээр арилжаа нээхэд 30 сая воны барьцаа шаардах хатуу шаардлага Пүрэв гарагт гаргалаа. Өмнө нь хөрөнгө оруулагчид ердөө 3 сая воны барьцаатайгаар уг төрлийн хөрөнгө оруулалтыг хийж болдог байв. Басхүү Өмнөд Солонгосын Төв Банкнаас уг төрлийн ETF нь санхүүгийн системд томоохон аюул учруулахгүй харин зах зээлийн коррекц хөдөлгөөний улам даамжруулж, савлагаа нэмэх аюултай хэмээн анхааруулав.

SK Hynix-н хувьцааны ханш Өмнөд Солонгосын бирж дээр мөн л оройн ханшнаасаа 40% уналттай арилжаалагдаж байна.

Яг одоогийн байдлаар хувьцааны ханш хэт зарагдсан бүс дээр ирсэн байх боломжтой байна. Хувьцааны ханш хүчтэй дэмжлэгийн бүс KRW1,900 дээр иржээ. Уг бүс дээр худалдан авахад тохиромжтой.

Ормузын хоолой

Lloyd’s List Intelligence-ээс энэ долоо хоногт 53 хөлөг онгоц Ормузын хойлогоор зорчсон нь өмнөх долоо хоногийн үзүүлэлт 157-с 66% буурсан үзүүлэлт боллоо хэмээн мэдэгдэв. Үүнийн шалтгаан нь Иран болон АНУ-н энхийн хэлэлцээр талаар болж зэвсэгт мөргөлдөөн лүү эрчимтэй шилжсэнтэй холбоотой. Басхүү өнгөрсөн долоо хоногт Trump –с Оманы буланд эргээд тэнгисийн цэргийн бүслэлтээ тавьсан.

Хути ба Саудын Араб

Даваа гарагт Йемэн улс дахь Ираны холбоотон гэгддэг Хути босогчид Саудын Арабын эсрэг далайн бүслэлт хийж буйгаа зарлав. Энэ нь Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй газрын тосны нийлүүлэлтийн сүлжээг Ормузын хоолойтой ижил таслах эрсдэл үүсгээд байна.

Саудын Арабын хувьд Ормузын хоолойгоор тээвэрлэдэг байсан сая сая баррелт газрын тосоо Улаан тэнгис дэхь экспортын терминал руугаа шилжүүлээд байсан. АНУ болон Ираны мөргөлдөөний үеэр энэхүү экспорт нь дэлхийн газрын тосны зах зээлд нэн чухал ач холбогдолтой байв. Энэ нь газрын тосны ханшийг цаашид өсөхөд нөлөөлөх боломжтой.

WTI газрын тосны фьючерс ханш $80 хүртэл өсжээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033 

ЭХ СУРВАЛЖ:

www.cnbc.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)