Хас банк: Хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрч, санхүүгийн үзүүлэлт улам сайжрав

2026 он 7 сар 9 өдөр
204
0

ГОЛ ӨНЦӨГ: 

  • ХасБанкны цэвэр ашиг өмнөх оны түвшинд байгаа ч ашигт ажиллагаа сүүлийн 4 жилд тогтвортой өндөр буюу 20 хувиас дээш хэвээр байна.
  • Чанаргүй зээлийн хувь 2.1% болсон нь банкны салбарын дундаж 5.1 хувиас 2 дахин бага байна.
  • Зээл ба санхүүгийн түрээсийн багц 4,889 тэрбум төгрөгт хүрч, өмнөх жилээс 16.0 хувиар өссөн байна.

ХасБанкны өөрийн хөрөнгийн өгөөж 3.9 нэгж хувиар буурав

2026 оны II улирлын байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж 20.6% хүрсэн өмнөх оны мөн үеэс 3.0 нэгжээр буурсан үзүүлэлт болж байна. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн ₮1 бүрээс ₮0.206-ийн өгөөж хүртэж буйг илэрхийлж байна. 

Харин зээлийн багц өмнөх оны мөн үеэс 16%-иар өсөж, ₮4.884 тэрбумд хүрсэн байна. Үүний зэрэгцээ чанаргүй зээлийн харьцаа 2.1% буюу өмнөх оны мөн үетэй ижил түвшинд хадгалагдсан нь зээлийн багцын чанарыг тогтвортой удирдаж, зээлийн эргэн төлөлтийг хийж байна. Түүнчлэн инфляц хоёр оронтой түвшинд хадгалагдсан, эдийн засгийн сорилттой орчинд чанаргүй зээлийн түвшинг өсгөхгүйгээр тогтвортой барьж, зээлийн багцаа тэлсэн нь эерэг үзүүлэлт юм. Мөн банкны чанаргүй зээлийн салбарын 5.1%-иас ойролцоогоор хоёр дахин бага байгаа нь зээлийн эрсдэлийн удирдлага харьцангуй сайн байгааг харуулж байна.

 

Балансын болон орлогын тайлангийн үзүүлэлтүүд өмнөх жилээс 11%-16%-иар өссөн байна.

2026 оны II улирлын тайлантай харьцуулахад нийт хөрөнгө жилийн өмнөхөөс ₮753 сая буюу 11%-ийн өсөлт үзүүлж ₮7.5 их наядад хүрлээ.  

Тус банкны хүүгийн орлого нь зээлийн багцын өсөлттэй холбоотойгоор 11%-ийн өсөлттэйгөөр ₮452 саяд хүрсэн бол хүүгийн зардлын хувьд 13%-ийн өсөлт үзүүлж ₮288 сая болсон байна. 

Нийт харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнөх улирлаас 9.2 хувиар өсөж, 4,025 тэрбум төгрөгт хүрснээс харилцах дансны үлдэгдэл 27.9 хувиар өсөж, 1,081 тэрбум төгрөгт, хадгаламжийн үлдэгдэл 3.6 хувиар өсөж, 2,944 тэрбум төгрөгт тус тус хүрлээ.

Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа зохистой харьцааг давсан хэвээр байна.

Арилжааны банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав. 

Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийг 12%-аас өндөр байхыг шаарддаг. Хас банкны хувьд уг үзүүлэлт 18.4% байгаа нь шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна.

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монголбанкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-аас их байхыг шаарддаг. Хас банкны хувьд уг үзүүлэлт 33.3% буюу шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна. Энэ нь өнгөрсөн улирлаас 0.8 нэгж хувь өмнөх жилээс 4.7 нэгж хувиар бага үзүүлэлт болсон байна.

Ханш түүхэн дээд ханшаа өнгөрсөн улиралд шинэчлэв

2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэгж хувьцааны ханш ₮1,335 хүрч түүхэн дээд ханшаа шинэчлэн тогтоосон. 

Шинжээчийн дүгнэлт: 

ХасБанкны хувьд 2026 оны эхний улирлын байдлаар ₮88.0 тэрбумын цэвэр ашигтай ажилласан бөгөөд нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) ₮168.1 боллоо.

Зээл ба санхүүгийн түрээсийн багц 4,889 тэрбум төгрөгт хүрч, өмнөх улирлаас 11.8 хувиар өмнөх жилээс 16.0 хувиар өссөн байна. Уг өсөлтийг задалж харвал, тайлант хугацаанд иргэдийн банкны зээл 177 тэрбум төгрөгөөр буюу 6.8 хувиар, бичил, жижиг дунд бизнесийн зээл 71 тэрбум төгрөгөөр буюу 28.1 хувиар, байгууллагын банкны зээл 136 тэрбум төгрөгөөр буюу 16.9 хувиар, санхүүгийн түрээсийн багц 131 тэрбум төгрөгөөр буюу 18.2 хувиар тус тус өссөн байна. Ийнхүү чанаргүй зээлийн хувь хэмжээ өмнөх улирлын түвшингээ хадгалж үлдлээ. 

Мөн нийт хөрөнгө болон өөрийн хөрөнгийн дүнг сүүлийн 4 жилийн байдлаар харьцуулан харвал жигд өсөлттэй тул тус банкны үйл ажиллагаанд тогтвортой тэлэлт үргэлжилсээр байгаа нь урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх нь тогтвортой өсөлттэй, ногдол ашгийн хүлээлт эерэг байдалтай байна. Засаглалын байдлаараа олон улсын хэмжээнд хүрч, хөрөнгө оруулагчдад найдвартай байдлыг ханган ажиллаж байна. 

Эрсдэлийн санамж: Энэхүү судалгааг “Таван Богд Капитал” ҮЦК ХХК зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэсэн болно. Үүнд үндэслэн гаргасан аливаа шийдвэр, түүнээс үүдэх ашиг, алдагдал нь хөрөнгө оруулагчийн өөрийн хариуцлага болно. Өнгөрсөн хугацааны гүйцэтгэл болон аливаа таамаглал нь ирээдүйн үр дүнгийн баталгаа биш гэдгийг анхаарна уу. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Хас банк

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)