“TBC GrowUP” Багцын өгөөж +13.09%-д хүрлээ.

2026 он 7 сар 9 өдөр
107
0

Мэдэгдэл: “TBC PRO” эрх нь “Таван Богд Капитал” ҮЦК-ийн VIP харилцагчдад зориулсан тусгайлан бэлтгэсэн үйлчилгээ болно. Энэхүү эрхээр дамжуулан авсан аливаа мэдээлэл, судалгааны үр дүн, таамаглалыг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан ашиглаж, хувилан олшруулахгүй байхыг хүсье. Аливаа таамаглалтай холбоотой гарах эрсдэлийг “Таван Богд Капитал” ҮЦК хариуцахгүй болохыг анхаарна уу. Аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр нь ямагт эрсдэлийг дагуулдаг тул өөрийн шийдвэрийг бие даан гаргана уу.

"Таван Богд Капитал" ҮЦК ХХК Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан дилерийн эрхийнхээ хүрээнд олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж багц бүрдүүлдэг.

Манай компани гадаадын үнэт цаасны зах зээлд хялбараар, хамгийн хурдан хугацаанд, бага мөнгөөр оролцох боломжийг бүрдүүлсэн “TBC GLOBAL” аппликейшн албан ёсоор нээлтээ хийлээ. Тус аппликейшнээр дамжуулан та Америкийн хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй хувьцаа, ETF-г бутархай ширхгээр худалдан авах боломжтой. Жишээ нь, та Facebook-н хувьцаанаас 50 ам.долларт 0.075 ширхгийг худалдан авах боломжтой юм. Харин 1 ширхэг хувьцааны зах зээлийн үнэ нь 671 ам.доллар байгаа юм.

“TBC GrowUP” Багцад багтаж буй хувьцаануудын ашиг алдагдал

Бид “TBC GLOBAL” апп-аа ашиглан бутархай хувьцааны хөрөнгө оруулалтаа тогтмол хийсээр байна. Энэхүү багцын гол зорилго нь сар бүр тогтмол дүнгээр хөрөнгө оруулалт хийж, урт хугацаанд тогтвортой өсөлт бүхий хуримтлал бий болгох юм. Жишээ нь, та өөрийн хүүхдийн сар бүрийн 100,000 төгрөгөөр энэхүү багцыг бүрдүүлж 18 жилийн хугацаанд хуримтлуулж болох юм.

Манай компанийн урт хугацааны өсөлтийн багц 7-р сарын 8-ны байдлаар нийт хэрэгжээгүй алдагдал -1.61%-тай байна. Анхны хөрөнгө оруулалт хийснээс хойшх нийт хуримтлагдсан ашиг (хэрэгжсэн болон хэрэгжээгүй ашгийг багтаасан) +13.09%-д хүрээд байна. Доорх графикт “TBC GrowUP” багцад багтаж буй хувьцаануудын хэрэгжээгүй ашиг болон алдагдлыг харуулав.

Бид сар бүр тогтмол дүнгээр хөрөнгө оруулалт хийж, зах зээлийн богино хугацааны хэлбэлзлээс үл хамааран урт хугацаанд өгөөж хүртэх зорилготой тогтмол худалдан авалтын “Dollar-Cost Averaging” стратегийг баримталж байна. Энэхүү стратеги нь үнийн хэлбэлзлийн эрсдэлийг бууруулж, урт хугацаанд зах зээлийн дундаж өсөлтийг дагах боломжийг олгодог.

“TBC GrowUP” Багцын өгөөж -1.61%-д хүрлээ

Бидний зүгээс багцдаа ямар өөрчлөлт хийв?

Өнгөрсөн долоо хоногт VanEck Semiconductor ETF (SMH)-ийг 7-р сарын 6-нд $613.99 ханш дээр, SPDR Gold Trust (GLD)-ийг 7-р сарын 8-нд $372.46 ханш дээр тус тус нэмэлтээр худалдан авч, технологи болон үнэт металлын салбар дахь хөрөнгө оруулалтын байр сууриа нэмэгдүүллээ.

ЭРСДЭЛИЙН АНХААРУУЛГА: Энэхүү судалгааг “Таван Богд Капитал” ҮЦК ХХК зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэсэн болно. Энэхүү мэдээлэл, судалгаанд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийн хариуцлага болох бөгөөд аливаа арилжаа, хөрөнгө оруулалтаас үүдэх ашиг ба алдагдал нь "Таван Богд Капитал" ҮЦК-ийн хариуцлага биш болно. Өнгөрсөн хугацааны түүхэн үзүүлэлт нь ирээдүйн баталгаа болохгүй бөгөөд ирээдүйн таамаглалууд нь мөн адил 100% баталгаатай биш болно. Тиймээс та бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу. 

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та энд дарж бүртгүүлнэ

Түлхүүр үг:

TBC GrowUP

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)