“TBC GLOBAL 2026” Багцын өгөөж +8.57%-д хүрлээ.

2026 он 7 сар 9 өдөр
66
0

Мэдэгдэл: “TBC PRO” эрх нь “Таван Богд Капитал” ҮЦК-ийн VIP харилцагчдад зориулсан тусгайлан бэлтгэсэн үйлчилгээ болно. Энэхүү эрхээр дамжуулан авсан аливаа мэдээлэл, судалгааны үр дүн, таамаглалыг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан ашиглаж, хувилан олшруулахгүй байхыг хүсье. Аливаа таамаглалтай холбоотой гарах эрсдэлийг “Таван Богд Капитал” ҮЦК хариуцахгүй болохыг анхаарна уу. Аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр нь ямагт эрсдэлийг дагуулдаг тул өөрийн шийдвэрийг бие даан гаргана уу.

"Таван Богд Капитал" ҮЦК ХХК Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан дилерийн эрхийнхээ хүрээнд олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж багц бүрдүүлдэг. 

“TBC GLOBAL 2026” багцад багтаж буй хувьцаануудын ашиг алдагдал

Манай компанийн гадаад хувьцааны багц 7-р сарын 8-ны байдлаар нийт хэрэгжээгүй алдагдал -2.82%-тай байна. Анхны хөрөнгө оруулалт хийснээс хойшх нийт хуримтлагдсан ашиг (хэрэгжсэн болон хэрэгжээгүй ашгийг багтаасан) +8.57%-д хүрээд байна. Доорх графикт “TBC GLOBAL 2026” багцад багтаж буй хувьцаануудын хэрэгжээгүй ашиг болон алдагдлыг харуулав.

Багцад багтаж буй хувьцаануудын хувийн жин

Бидний зүгээс багцдаа ямар өөрчлөлт хийв?

Өнгөрсөн долоо хоногт Micron Technology Inc. (MU)-ийг багцад дахин нэмлээ.

Тухайлбал, 7-р сарын 7-нд Micron Technology Inc. (MU)-ийг $908.19 ханш дээр шинээр багцад худалдан авлаа. Тус компани нь хиймэл оюун ухааны санах ойн чип (HBM) болон өндөр хүчин чадалтай санах ойн зах зээлийн өсөлтөөс үр өгөөж хүртэх боломжтой гэж үзэн багцад дахин оруулав.

“TBC GLOBAL” багцад багтаж буй хувьцаануудын авсан дундаж ханш.

Багцад багтаж буй хувьцаануудаас манай компанийн авсан ханшийг дугуй шар дүрсээр тэмдэглэв.

Meta Platforms Inc /NASDAQ: META/

Lumentum Holdings Inc /NASDAQ: LITE/

NVIDIA Corp /NASDAQ: NVDA/

Microsoft Corp /NASDAQ: MSFT/

Applied Optoelectronics Inc /NASDAQ: AAOI/

Broadcom Inc /NASDAQ: AVGO/

Mp Materials Corp /NYSE: MP/

Micron Technology Inc /NASDAQ: MU/

ЭРСДЭЛИЙН АНХААРУУЛГА: Энэхүү судалгааг “Таван Богд Капитал” ҮЦК ХХК зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэсэн болно. Энэхүү мэдээлэл, судалгаанд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийн хариуцлага болох бөгөөд аливаа арилжаа, хөрөнгө оруулалтаас үүдэх ашиг ба алдагдал нь "Таван Богд Капитал" ҮЦК-ийн хариуцлага биш болно. Өнгөрсөн хугацааны түүхэн үзүүлэлт нь ирээдүйн баталгаа болохгүй бөгөөд ирээдүйн таамаглалууд нь мөн адил 100% баталгаатай биш болно. Тиймээс та бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу. 

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та энд дарж бүртгүүлнэ

Түлхүүр үг:

TBC GLOBAL 2026

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)