USD BOND: АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжүүд буурлаа.

ГОЛ ӨНЦӨГ:
- АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжүүд буурлаа.
- МУ-с олон улсад гаргасан ам.долларын бондуудын жилчилсэн өгөөж хамгийн ихдээ 9.80%-т хүрлээ.
- “Цэцэнс Майнинг энд Энержи ХХК”-ийн бондын өгөөж хамгийн өндөр байна.
АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжүүд өнгөрсөн долоо хоногт буурсан үзүүлэлттэй гарлаа. 10 жилийн хугацаатай бондын өгөөж 4.46%-иас 4.37% болж 9 суурь нэгжээр (bps), 2 жилийн өгөөж 4.19%-иас 4.10% болж мөн 9 bps-ээр тус тус буурсан байна.
Урт болон богино хугацааны өгөөжүүд ижил хэмжээгээр буурснаар өгөөжийн муруйн хэлбэрт төдийлөн өөрчлөлт ажиглагдсангүй. Энэхүү хөдөлгөөн нь зах зээл Холбооны Нөөцийн Сан ойрын хугацаанд бодлогын хүүгээ хэвээр хадгалах хэдий ч, цаашдын мөнгөний бодлого өмнөхөөс илүү зөөлрөх боломжтой гэсэн хүлээлт нэмэгдэж байгааг илтгэж байна.
Үүний зэрэгцээ Ойрх Дорнод дахь хурцадмал байдал намжиж, газрын тосны үнэ буурсан нь инфляцын дарамт аажмаар саарч болзошгүй гэсэн хүлээлтийг дэмжиж, АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны эрэлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлөв. Мөн инфляцын үзүүлэлтүүд зах зээлийн хүлээлттэй нийцсэнээр Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг ойрын хугацаанд нэмэгдүүлэх шаардлагагүй гэсэн үнэлгээ давамгайлсан байна.
US Treasury T-Bill гэж юу вэ?
US Treasury T-Bill нь АНУ-ын Засгийн газраас гаргадаг 1 жилээс доош хугацаатай (4, 8, 13, 26, 52 долоо хоног) богино хугацааны өрийн хэрэгсэл бөгөөд хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтын нэгд тооцогддог. T-Bill нь дараах онцлогтой. Үүнд:
- Хүү төлөхгүй, харин нэрлэсэн үнээс доогуур үнээр худалдан авч, хугацаа дуусахад нэрлэсэн үнээр буцаан төлөгдөнө.
- АНУ-ын Засгийн газрын баталгаатай тул дефолтын эрсдэл маш бага
- Өндөр хөрвөх чадвартай, хоёрдогч зах зээл дээр чөлөөтэй арилжаалагддаг
- Богино хугацаанд чөлөөт мөнгөн хөрөнгийг үр ашигтайгаар байршуулж, өгөөж хүртэхэд тохиромжтой

Сүүлийн үед бодлогын хүү харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж буйтай холбоотойгоор US Treasury T-Bill-ийн өгөөж нь Монголын дотоодын банкнуудын ам.долларын богино хугацаат хадгаламжийн хүүгээс өндөр түвшинд байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлж байна.
Тодруулбал, 12 долоо хоногийн хугацаатай T-Bill-н өгөөж ойролцоогоор жилийн 3.6% байгаа бол Монголын банкнууд ам.доллараар ихэвчлэн 3 сараас дээш хугацаатай хадгаламж авдаг ба дундаж хүү нь 1.7% орчим байна.
Хөрөнгө оруулагч та өөрийн хөрөнгө оруулалтын зорилго, хугацаанд тохирсон US Treasury T-Bill-г худалдан авахыг хүсвэл энд дарна уу.
Олон улсын зах зээлд гаргасан Монголын ам.долларын бондууд
Ам.долларын бондуудын жилчилсэн өгөөж хамгийн өндөр нь “Цэцэнс Майнинг энд Энержи ХХК”-н 2026 онд гаргасан 2029/02/05-нд дуусах хугацаатай “TSTSME” бонд байгаа бол хамгийн бага өгөөжтэй нь Засгийн газрын 2028 онд дуусах хугацаатай “Хүннү” бонд байна. Монголын зээлжих зэрэглэл сайжирсан нь бондуудын үнэ өсөж, өгөөж буурах үндэслэл болоод байгаа билээ.
Та өөрийн хөрөнгө оруулалтын боломжид нийцсэн ам.долларын бондын мэдээлэл авах бол энд дарна уу.
Түлхүүр үг:
USD BOND
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


