Түмэн Шувуут 2022H1: Ашиг буурлаа, ханш яах бол?
ГОЛ ӨНЦӨГ
- Түмэн Шувуут ХК-ийн эхний хагас жилийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 4 хувиар өсөж 21.1 тэрбум хүрсэн хэдий ч нийт ашгийн маржин 2.1 хувиар буурсан байдалтай байна.
- Борлуулалтын орлого нэмэгдсэн хэдий ч борлуулсан бүтээгдэхүүний өртөг, үйл ажиллагааны болон санхүүгийн зардлын өсөлтийн нөлөөгөөр цэвэр ашиг 17 хувиар буурч 3.73 тэрбум болжээ.
- Цэвэр ашгийн бууралтын нөлөөгөөр эздийн өмчийн өгөөж буурч 11.2 хувь болохын зэрэгцээ үнэ ашгийн харьцаа өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад өндөр боллоо.
Түмэн Шувуут ХК 2022 оны хагас жилийн тайлангаа олон нийтэд зарласан бөгөөд санхүүгийн үзүүлэлтүүд нь дараах байдалтай байна. Компанийн ашигт ажиллагаа 2021 онд сайжирсан байдалтай байсан бол хагас жилийн гүйцэтгэлээс харахад компанийн гүйцэтгэл өмнөх оны мөн үеэс дордсон байдалтай байна. 2022 оны хагас жилд цэвэр ашгийн хэмжээ нь 2021H1-тэй харьцуулахад 17 хувиар буурсан байгаа нь голчлон борлуулсан бүтээгдэхүүний өртөг, үйл ажиллагааны болон санхүүгийн зардал өссөнтэй холбоотой билээ.
Түмэн Шувуут ХК-ийн 2022 оны хагас жилийн хувьд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын чухал үзүүлэлтүүд болох эздийн өмчийн өгөөж буурч, харин үнэ ашгийн харьцаа өсөхөд цэвэр ашгийн бууралт голчлон нөлөөлсөн ажээ. Иймд эздийн өмчийн өгөөж 4 нэгж хувиар буурч, 11.2 хувь болохын зэрэгцээ үнэ ашгийн харьцаа 22х болтол өссөн нь хувьцааны ханш тийм ч хямд биш байгааг илтгэж байна.
КОМПАНИЙН ТУХАЙ
Түмэн шувуут ХК нь 2004 онд байгуулагдсан ба одоо 200 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Мөн Монгол улсын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Нийт 13000 м2 талбай бүхий үйлдвэрлэлийн талбайтай ба 350,000 өндөглөгч тахиатай, өдөрт 200,000 ширхэг өндөг үйлдвэрлэн худалдан борлуулдаг компани юм. 2021 онд компани нь нийт 83 ширхэг өндөг, 17.4 тонн тэжээл үйлдвэрлэн борлуулжээ. Түмэн шувуут-2 төслийн Төслийн хүрээнд өндөглөгчийн 2,3,4-р байр барьж ашиглалтад оруулж, 2021 оны бүтээн байгуулалт ажлын явц 100% биелсэн байна.
Компани нь 2022 онд 110 сая ширхэг өндөг үйлдвэрлэх, мөн Түмэн шувуут-2 төслийн хүрээнд өндөглөгчийн 5, 6-р шинэ барилгын ажлууд эхлүүлэх зорилго тавин ажиллаж байна. Компанийн хувьцааны ханш 2021 онд тасралтгүй өссөөр ирсэн бөгөөд, өнөөдрийн байдлаар хаалтын ханш 438.12 төгрөг байна.
САЛБАРЫН ТУХАЙ
Монгол улсын хувьд 2016 онд 200 аад сая ширхэг өндөг хэрэглэдэг байсан бол 2021 он гэхэд жилд 330 сая ширхэг өндөг хэрэглэдэг болж өссөн бөгөөд цаашид тэлэх бүрэн боломжтой байна . Нийт зах зээлийн 47 орчим хувийг импортоор оруулж ирдэг бол үүний 99%- ийг ОХУ-аас оруулж ирдэг байна. Цаашид 2024 он гэхэд Монголын дотоодын аж ахуй нэгжүүд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр дотоодын хэрэглээг хангах боломжтой юм.
MSE: TUM хувьцааны техник шинжилгээ
_____________________
Ханш хүчтэй дэмжих бүсээс өсөлт үзүүлж уналтын хандлагатай сувгийг дээш сэтэлсэн байна.
ДҮГНЭЛТ
Түмэн Шувуут ХК-ийн 2022 оны 7-р сарын 28-ны хаалтын ханш 438.12 төгрөг байгаа ба жилийн дундаж 91 хувийн өсөлттэй байгаа билээ. Техник шинжилгээ болон 2022 оны хагас жилийн тайлангийн гүйцэтгэлийг дүгнэхэд компанийн ашигт ажиллагааны 17 хувийн бууралт нь борлуулсан бүтээгдэхүүний өртөг, үйл ажиллагааны болон санхүүгийн зардлын өсөлттэй холбоотой ба эздийн өмчийн өгөөж 4 нэгж хувиар бууран 11.2 хувь болж, үнэ ашгийн харьцааны өсөлт гэх үзүүлэлтүүд нь хувьцааны ханш бодит үнээс хазайж, хямд үнэлгээтэй биш болсныг анхаарах нь зүйтэй. Гэсэн хэдий ч 2022 оны эцэст компанийн ашигт ажиллагааг ажиглах шаардлагатай хэмээн үзэж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
Түмэн Шувуут ХК
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх