Цаг үеийн мэдээ: "ХААН БАНК IPO" хүндэтгэлийн цан цохих ёслол боллоо
ХААН БАНК IPO хүндэтгэлийн цан цохих ёслол боллоо
“ХААН Банк ” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол өнөөдөр 10:00 цагт боллоо. Ёслолын арга хэмжээнд Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, "ХААН Банк" ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, "Таван Богд Капитал ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ болон холбогдох бусад хүмүүс оролцлоо.
ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрд хүрч үйлчлэх салбар нэгж, хамгийн өргөн сүлжээ бүхий цахим системээр дамжуулан санхүүгийн ухаалаг, цогц үйлчилгээг шуурхай хүргэж, хагас жарны турш тасралтгүй өсөж буй бат бэх бизнесийг бүтээсээр байна. Хувьцаагаа олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болсноор харилцагчдаа банкныхаа хувьцаа эзэмшигч болж, ирээдүйн үр өгөөжөөс хүртэх боломжийг бүрдүүллээ.
TBC Compass аппликэйшнаар захиалга өгөх заавар: https://www.youtube.com/watch?v=5rBvrzy15tY
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
ХААН Банк IPO
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх