Хөрөнгө оруулагчдын сонирхол банкны салбараас хүнсний салбарт чиглэв

2026 он 6 сар 3 өдөр
258
0

Гол өнцөг:

  • Өнгөрсөн 5-р сарын байдлаар TUM ₮8.9 саяын өсөлтөөр хамгийн өндөр өөрчлөлттэй байна.  
  • Харин KHAN нь нийт арилжааны 40%-ийг бүрдүүлж, зах зээлийн гол урсгалыг төвлөрүүллээ.  
  • I ангиллын 15 компанийн өдрийн дундаж арилжааны дүн өсөж, 10 компанийн арилжааны идэвх буурав.  

Зах зээлийн төлөв байдал  

2026 оны V сарын байдлаар МХБ-ийн I ангиллын 25 компанийн нийт арилжааны дүн ₮8.6 тэрбумд хүрлээ.   

KHAN нь өнгөрсөн сарын нийт арилжааны 40%-ийг дангаар бүрдүүлж байна. /KHAN-ны 2026 оны V сарын нийт арилжааны дүн ₮3.4 тэрбум/ Үүнээс харахад нийт арилжааны ихэнх хэсгийг санхүүгийн салбар, тэр дундаа банк бүрдүүлж байна.  

Өдрийн дундаж арилжааны дүн өмнө сарын дүнгээс ₮115.6 саяар буурч, зах зээлд хүлээлт үүсээд байна.  

2026 оны эхний таван сарын байдлаар хөрөнгийн зах зээл дэх өдрийн дундаж арилжааны дүн ₮413.9 саяд хүрч, өмнөх сартай харьцуулахад ₮115.6 сая буюу 22%-аар буурсан байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ₮515.8 сая буюу 22%-аар буурсан байна.  

/2025 оны V сарын дүн: ₮515.8 сая/ 

Энэ өсөлтөд макро эдийн засгийн орчин, зарим хувьцааны ханшийн хэлбэлзэл нөлөөлсөн билээ. 

Мөн сүүлийн 1 сарын хугацаанд зах зээлийн хөрвөх чадвар хүнсний салбарт илүү төвлөрч эхэллээ.  

2026 оны эхний таван сарын байдлаарх хөрвөх чадвар хамгийн их нэмэгдсэн компаниуд: 

  • Түмэн шувуут ХК /TUM/
  • АПУ ХК /APU/
  • Ард санхүүгийн нэгдэл ХК /AARD/
  • БиДиСек ХК/BDS/
  • Сүү ХК /SUU/ гэх хувьцаанууд багтжээ.

Өнгөрсөн сард эдгээр хувьцаанууд нь өмнөх сарын дүнгээсээ хамгийн ихээр өссөн байна. Тэгвэл өмнөх сарын нийт арилжааны дүнгийн ихэнх хэсгийг буюу 40% нь KHAN дангаар бүрдүүлсэн байна.  

Сонирхолтой нь, хөрвөх чадвар өссөн хэдий ч ханшийн өөрчлөлтүүд компани бүрд ялгаатай, зарим нь өсөлттэй байхад / AARD 1.3%, BDS 3.7%, SUU 3.0%/; зарим нь бууралттай /TUM -0.3%, APU -1.9%/ байгаа нь зах зээлд сонголт, ялгарал нэмэгдэж байгааг илэрхийлж байна.  

2026.05 сарын байдлаарх өсөлт өндөр үзүүлсэн хувьцааг онцлон харахад: 

Хөрвөх чадвар буурсан эхний 5 компаниуд: 

Өнгөрсөн сарын буюу 2026 оны V сард хамгийн их хөрвөх чадвар нь буурсан МХБ-ийн I ангиллын хувьцаанууд дараах байдлаар байна.  

  • Голомт Банк ХК /GLMT/
  • ХААН Банк ХК /KHAN/
  • Худалдаа хөгжлийн банк /TDB/
  • Монголын хөрөнгийн бирж ХК /MSE/
  • ХасБанк ХК /XAC/ зэрэг баглаа.

Эдгээр компаниудын өдрийн дундаж арилжаа харьцангуй бага түвшинд (₮11.8-162.0 сая) байгаа хэдий ч ханшийн өсөлт харилцан адилгүй буюу зарим нь өсөж байхад зарим нь бууралттай байна.  

Зах зээлийн хандлага ба цаашдын төлөв байдал  

2026 оны эхний саруудад Монголын хөрөнгийн зах зээлийн идэвхийг ХААН Банк голлон бүрдүүлсээр байна. Хэдий тус компани нь өмнөх сараас бууралттай байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдын анхаарал санхүүгийн салбарт түлхүү төвлөрсөн хэвээр байгаа нь зах зээлийн хөрвөх чадварт шууд нөлөөлж байна.  

Харин энэ сарын байдлаар хүнсний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын эрэлт сэргэж байна.  

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)