"ХААН БАНК IPO" анхдагч зах зээлийн хуваарилалтын төлөвлөгөө
ГОЛ ӨНЦӨГ:
- ХААН БАНК нийт 183.4 тэрбум ₮ татан төвлөрүүлнэ.
- ХААН БАНК-ны стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга 100% биелнэ.
ХААН БАНК нийт 183.4 тэрбум ₮ татан төвлөрүүлнэ.
"ХААН БАНК" нийт хувьцааныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 959 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Нийтэд санал болгож буй хувьцааны 85 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх хувийг олон нийтэд санал болгох юм.
ХААН БАНК-ны стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга 100% биелнэ.
Үнэт цаас гаргагчийн стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг 100% биелүүлэх зарчмыг баримтлах ба бусад хөрөнгө оруулагчдад санал болгох хувьцааг хөрөнгө оруулагчдын тооноос хамааран дараах нөхөцлийн дагуу суурь дүнд багтах захиалгыг бүрэн биелүүлж, үлдэх хувьцааг хувь тэнцүүлэх зарчмаар хуваарилалтыг гүйцэтгэнэ. Үүнд:
Таван Богд Капитал ҮЦК нь 2023.04.06-с эхлэн “ХААН БАНК IPO”-н захиалга авч байна. Та бүхэн захиалга өгөхийг хүсвэл “TBC compass” аппликейшнийг ашиглан IPO захиалга өгөх цэснээс “ХААН БАНК IPO” хэсгийг сонгож захиалгаа өгөөрэй.
Хэрвээ та манай үнэт цаасны компанид бүртгэлгүй бол доорх линкийг ашиглан захиалга өгөх боломжтой.
Бүртгэл үүсгэх заавар: https://www.youtube.com/watch?v=IBhQnXJ6uWs
IPO захиалга өгөх заавар: https://www.youtube.com/watch?v=5rBvrzy15tY
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах утсаар холбогдоно уу. Утас: 9400-5595, 9510-2229, 9502-4664, 9502-9966
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
ХААН БАНК
Хаан банк IPO
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
4 Сэтгэгдэл
88****44
Sn bnuu. huvitsaa hudalaj avsan tuburuu tulsun bolovch tulbur tulugduugui gsn tuluvtei haragdaj bn uuniig yaj idvehjuuleh ve
0
0
88****92
Сайн байна уу. Захиалга авсан байна. Данс автоматаар нээгдэх билүү.
0
0
ch****nyambold@gmail.com
hi
0
0
ch****nyambold@gmail.com
hi
0
0
Сэтгэгдэл үлдээх