BYD “God’s Eye” системээ танилцуулж, бүрэн автомат жолоодлогыг масс зах зээлд хүргэхээр зорьж байна.

2026 он 5 сар 29 өдөр
192
0

ГОЛ ӨНЦӨГ

  • BYD зам тээврийн ослыг тэглэх зорилготой “God’s Eye” жолоочийн туслах системээ танилцуулав.
  • Системийг 12,000 юаньгаар санал болгож, идэвхтэй үед гарсан ослын зардлыг компани хариуцахаа мэдэгдэв.
  • Компани үнийн өрсөлдөөнөөс технологийн өрсөлдөөн рүү шилжиж буйгаа харууллаа.

Дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD бүрэн автомат жолоодлогын технологийг олон нийтэд хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд өөрийн боловсруулсан “God’s Eye” жолоочийн дэвшилтэт туслах системийг танилцууллаа.

Тус компанийн үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ийн дарга Ван Чуаньфугийн мэдээлснээр, системийн үнэ 12,000 юань (ойролцоогоор 1,770 ам.доллар) байх бөгөөд жолооч тодорхой нөхцөлд жолооны хүрднээс гараа салгах боломжтой аж. Мөн систем ажиллаж байх үед гарсан зам тээврийн ослын зардлыг BYD өөрөө хариуцахаа мэдэгджээ.

Ван Чуаньфу “Дэлхий даяар жил бүр 1.19 сая хүн зам тээврийн ослоор амиа алдаж, хэдэн арван сая хүн бэртэж гэмтдэг. Бидний эхний зорилго бол зам тээврийн ослыг тэглэх явдал” хэмээн онцолсон байна.

Түүний хэлснээр, шинэ үеийн автомашинууд олон тооны камер болон радарын системээр тоноглогдож, хүний нүднээс илүү өргөн хүрээнд орчныг тасралтгүй хянах боломжтой болжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү алхам нь BYD зах зээлд эзлэх байр сууриа үнийн хөнгөлөлтөөр бус технологийн давуу талаар тэлэх стратегид шилжсэнийг харуулж байна. БНХАУ-ын эрх баригчид 2025 оны дунд үеэс автомашин үйлдвэрлэгчдийг ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй үнийн дайнаас зайлсхийхийг уриалсаар байгаа юм.

Үүний зэрэгцээ BYD дэд бүтцийн өргөтгөлөө үргэлжлүүлж, өнөөдрийн байдлаар 6,100 гаруй хэт хурдан цэнэглэх станц байгуулснаа мэдээллээ. Энэ нь БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн дундах хамгийн том сүлжээний нэгт тооцогдож байна.

Гэсэн хэдий ч компанийн үндсэн зах зээл болох БНХАУ дахь эрэлт саарч эхэлжээ. BYD 2026 оны I улиралд 700,050 автомашин нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 30%-иар буурсан үзүүлэлт болсон байна. Харин экспортын борлуулалт эрчимтэй өсөж, III сард 120 мянга гаруй автомашин гадаад зах зээлд нийлүүлснээр нийт борлуулалтын бууралтыг тодорхой хэмжээнд нөхөв.

Түүнчлэн BYD болон дэлхийн хамгийн том цахилгаан автомашины батарей үйлдвэрлэгч Contemporary Amperex Technology Co. Limited (CATL) компаниудын хооронд хэт хурдан цэнэглэх технологийн өрсөлдөөн улам ширүүсч байна. CATL өнгөрсөн IV сард гурав дахь үеийн Shenxing батарейгаа 10%-иас 98% хүртэл ердөө 6 минут 27 секундэд цэнэглэдэг болохыг танилцуулсан бол BYD-ийн хоёр дахь үеийн Blade батарей 90%-ийн цэнэг авахад 9 минут шаарддаг байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, автомат жолоодлого болон хэт хурдан цэнэглэх технологийн өрсөлдөөн нь ирэх жилүүдэд БНХАУ-ын цахилгаан автомашины салбарын өрсөлдөөний гол чиглэл болж, салбарын ашигт ажиллагаа болон зах зээлийн бүтэцэд томоохон өөрчлөлт авчрах төлөвтэй байна.

Техник шижилгээ

Хувьцааны ханш одоогоор 90-95 HKD дэмжлэгийн бүс орчимд арилжаалагдаж байна. Хэрэв энэхүү бүсээс худалдан авах идэвх сэргэж, ханш тогтвортой дэмжлэг авбал эхний ээлжид 120 HKD, цаашлаад 140 HKD орчмын эсэргүүцлийн түвшинг дахин шалгах боломжтой харагдаж байна.

Харин 90-95 HKD дэмжлэгийн бүсийг доош чиглэлд хүчтэй сэтэлбэл ханш өмнөх гол дэмжлэг болох 55-60 нэгжийн бүс хүртэл унаж эрсдэл ажиглагдаж  байна. Энэ нь одоогийн түвшнээс ойролцоогоор 35-40%-ийн унах магадлал ажиглагдаж байна.

Түлхүүр үг:

Хятад

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)