Онцлох хувьцаа | Зардал өсөж алдагдалтай гарсан ч үнэлгээ хямд, өгөөж +20%-тай хэвээр байна

2026 он 5 сар 28 өдөр
83
0

Гол өнцөг:  

  • Зардал нэмэгдэж ₮3.4 тэрбумын алдагдалтай гарлаа.  
  • Тус компанийн үнэлгээ салбарын дунджаас хямд (P/E-14.6x; P/B-2.81x) байна.  
  • Өөрийн хөрөнгийн өгөөж +20%; өөрийн хөрөнгийн дүн ₮103 тэрбум байна.  

Саяхан бид бүхэн хүнсний салбарын хувьцаануудаар салбарын судалгаа хийсэн билээ. Тэгвэл бид энэ удаа салбартаа онцлог бүхий CUMN-ийг дэлгэрүүлэн танилцуулж байна.  

Хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ба дансны үнийн харьцаа (P/B) 2026.05.27-ний хаалтын ханшаар тооцоолоход энэ оны эхний улирлын байдлаар 2.81x; сүүлийн 3  жилийн дундаж нь 3.03x байна. Үүнээс харахад жил ирэх тусам тус компанийн үнэлгээ буурсаар байна.  

Үнэ ба ашгийн харьцаа (P/E) нь компанийн ашгийн 1 төгрөг тутамд хөрөнгө оруулагчдын төлөх мөнгөн дүн юм. Өөрөөр хэлбэл энэхүү үзүүлэлт нь тухайн компанийн цэвэр ашиг зах зээл дээр хэд дахин үржүүлэгдэж буйг илтгэх үзүүлэлт юм. Хэрэв энэхүү үзүүлэлт зах зээлийн дунджаас өндөр байвал одоогийн зах зээлийн үнэлгээ нь өндөр, хөөсөрсөн үнэлгээтэй, харин бага байвал, хувьцаа нь хямдхан үнэлэгдсэн байгааг илэрхийлдэг. 

Үйл ажиллагааны цар хүрээ жил ирэх тусам өргөжиж байгаа бөгөөд 2026 оны I улирлын байдлаар борлуулалтын орлогын дүн ₮189 тэрбум, өмнө жилийн мөн үеэс 24.1% буюу ₮37 тэрбумаар өссөн байна. Харин цэвэр ашгийн хувьд өмнө жилийн мөн үеэс ₮6.2 тэрбумаар буурсан байна. Энэхүү бууралтад ерөнхий болон удирдлагын зардлын ₮4.0 тэрбум буюу 47%-ийн өсөлт салбарын тоо нэмэгдсэнтэй холбоотой байна. Санхүүгийн зардлын ₮3.9 тэрбум буюу  71%-ийн өсөлт тус тус голлон нөлөөлжээ.  

Мөн борлуулалтын өртгийн дүн 2026 оны I улирлын байдлаар ₮172 тэрбум байгаа бөгөөд өмнө жилийн мөн үеэс ₮37 тэрбум буюу 24%-ийн өсөлт үзүүлжээ. 

Нийт хөрөнгө 2026 оны I улирлын байдлаар ₮441 тэрбумд хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 35% буюу ₮114 тэрбумаар өссөн байна.  

Нийт хөрөнгийн ихэнх хэсгийг буюу 77%-ийг эргэлтийн бус хөрөнгө, тэр дундаа үндсэн хөрөнгө нь голлон бүрдүүлж байна.  

Хувьцааны ханш нь анх IPO хийсэн үеэс хойш 30.8% өссөн бөгөөд хөрөнгө оруулагчдадаа ногдол ашиг тарааж байгаагүй байна. Өөрөөр анх IPO хийх үеэс нь тус компанийн хувьцааг авсан бол 30.8%-ийн ашиг, 2026 оны эхэн үеэс авсан бол 14%-ийн бууралттай байна.   

Нийт 1.1 тэрбум хувьцаа гаргасан бөгөөд 9 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэй байна. Нөлөө бүхий нийт 5 хувьцаа эзэмшигч байдаг бөгөөд төвлөрөл багатай байна . Тэдний эзэмшлийн хувь хэмжээ нь 81% байна. Харин жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нь 9,957 бөгөөд 19%-ийн эзэмшилтэй байна.  

CUMN-ний үйл ажиллагааны хувьд өсөлтэй байгаа бөгөөд одоогоор 557 салбартай бөгөөд үүний 456 нь нийслэл хотод, 101 нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна.  

Мөн хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам өссөөр байгаа бөгөөд үүнийгээ ч даган ажилчдын тоо өссөөр 2026 оны эхний улирлын байдлаар 16.7 сая орчим хэрэглэгчид, 5 мянга гаруй ажилчидтай байна.  

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)