БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ САН БУЮУ "ETF" ГЭЖ ЮУ ВЭ?
Биржээр арилжаалагддаг сан буюу "ETF" /Exchange Traded Funds/ нь хувьцаа, бонд, түүхий эд зэрэг үнэт цаасны багц агуулсан хөрөнгө оруулалтын сан бөгөөд хувьцаа шиг хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг, олон төрлийн хөрөнгийн ангилалд, хялбараар хөрөнгө оруулах боломжийг олгодог санхүүгийн бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүний онцлог нь бага дүнгээр олон төрлийн бүтээгдэхүүн авч эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийхэд оршино. Мөн ETF-ийг зах зээл нээлттэй байх үеэр тасралтгүй арилжаалж болдог тул үнэ нь эрэлт, нийлүүлэлтийн дагуу өдрийн турш хэлбэлздэг.
ETF-ийн давуу тал юу вэ?
- Төрөлжүүлэлт
- Бага зардал
- Ил тод байдал
- Хөрвөх чадвар ба хялбар байдал
- Татварын үр ашигтай байдал
- Янз бүрийн зах зээлд хандах боломж
Эдгээрийн улмаас ETF-үүдийг үндсэн хөрөнгө оруулалтын багцын үндэс болгож тодорхой салбарт төвлөрөх, эрсдэлийг хеджлэх, эсвэл богино хугацааны арилжааны стратегиудын нэг хэсэг болгон ашигладаг.

ETF нь янз бүрийн хэлбэрээр ирдэг бөгөөд тус бүр нь тодорхой хөрөнгийн ангилал, стратеги эсвэл зах зээлийн эрсдэлд тохирсон байдаг. Дээрх төрлүүдээс гадна Хөгжиж буй зах зээлийн ETF буюу хөрөнгө оруулагчдад өсөлтийн өндөр чадавхитай, хэрэглэгчийн эрэлт нэмэгдэж, дэд бүтцийг сайжруулах боломжтой бүс нутгуудад нэвтрэх боломжийг олгодог ETF ч мөн байдаг байна.
Бүх хөрөнгө оруулалт шиг ETF ч бас эрсдэлтэй. Зах зээлийн уналт ETF-д нөлөөлдөг бөгөөд тодорхой салбарыг дагасан ETF-үүд илүү савлагаатай байж болно.
Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд, ETF нь хөрөнгийн оновчтой хуваарилалт, хеджлэх болон хэцүү зах зээлүүдэд үр дүнтэй хандах хэрэгсэл болдог. Гол анхаарах зүйлс:
- Хөрвөх чадварын менежмент
- Индекс дагах нарийвчлал
- Smart Beta ба хүчин зүйлд суурилсан ETF
- Дериватив ашиглалт
- Олон улсын хүртээмж
ETF нь хөрвөх чадвар өндөртэй, зардал бага, мэдээлэл ил тод ойлгомжтой, эрсдэл багатай, судалгаа шинжилгээ зарцуулах цаг хугацааг хэмнэсэн болон мэргэжлийн бус хөрөнгө оруулагчид ч ирээдүйн санхүүгийн хөрөнгөө бүрдүүлэн хуримтлуулахад тохиромжтой гэдгээрээ дэлхий нийтээр тренд болж жил ирэх тусам үнэлгээ нь нэмэгдэж буй сан юм.
ETF Монголд:
- 2023 оны 6-р сард дэлхийн шилдэг хувьцаат компаниудын индексийн багцад суурилан үйл ажиллагаа явуулах Монголын хамгийн анхны ETF бүртгэгдсэн. Инвескор Ассет Менежмент ҮЦК-ийн үүсгэн байгуулсан тус сангийн нэгж эрхийг Улаанбаатар Үнэт Цаасны Бирж дээр арилжаалснаар Монголын хөрөнгө оруулагчид Монгол биржээр дамжуулан НАСДАК биржээр арилжаалагддаг дэлхийн шилдэг компаниудад хөрөнгө оруулах, олон улсын хөрөнгийн зах зээлийн өсөлтөөс өгөөж хүртэх боломж бүрдсэн юм. Сангийн мэргэжлийн оролцогчдоор Инвескор Капитал ҮЦК, Таван Богд Капитал ҮЦК, Ти Ди Би Секьюритис ҮЦК, Апекс Капитал ҮЦК, Ард Секюритиз ҮЦК-иуд мөн кастодиан банкаар Голомт кастодиан ажилласан байна.
- 2026 оны 5-р сард Монголын Хөрөнгийн Биржээр алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF) арилжаалагдаж эхэллээ. Тус сангийн гол онцлог нь хөрөнгө оруулагчид зөвхөн дотоодын зах зээл дээр биш гадаадын зах зээл дээр ч алтан дээр суурилсан ETF-д хөрөнгө оруулах боломжийг нээж байгаагаараа онцлогтой бөгөөд нэгж эрх нь 0.01 грамм алтанд хөрөнгө оруулсантай тэнцэх ба зах зээлийн ханшаа дагаад үнэ нь хөдлөх аж. Би Би Эс Эй ХОМК ХХК-ийн үүсгэн байгуулсан “Гоулд Траст” хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд үндсэн оролцогчоор Би Ди Сек ҮЦК ХК, кастодиан банкаар Хаан банк ХК оролцож арилжааг МХБ зохион байгуулж байна.
- 2026 оны 5-р сард Монголын Хөрөнгийн Бирж болон BGM Asset Management хамтран олон улсын зах зээлд чиглэсэн анхны индекс болох FTI (Future Tech Innovation) индексийг албан ёсоор тооцож эхэллээ. Энэхүү индекс нь технологи болон түүний өргөн экосистемийг хамарсан ETF-үүдийн гүйцэтгэлийг нэгтгэн илэрхийлэх зорилготой юм. Уг индекс гарснаар Монголын Хөрөнгийн Бирж дээр энэхүү индексийг дагасан шинэлэг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд бий болох боломж нээгдэж байна.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК ХХК
ETF
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх


