АНУ-ын зах зээл: ХНС-н гишүүн Kashkari-с хөдөлмөрийн зах зээлээс илүү инфляцыг анхаарах хэрэгтэй гэв
АНУ-ын зах зээл: ХНС-н гишүүн Kashkari-с хөдөлмөрийн зах зээлээс илүү инфляцыг анхаарах хэрэгтэй гэв
ГОЛ ӨНЦӨГ:
- ХНС-н гишүүн Kashkari-с хөдөлмөрийн зах зээлээс илүү инфляцыг анхаарах хэрэгтэй гэв.
- Санах ойн чипний үнэ тэнгэрт хадаж, Micron их наядын клубт нэгдлээ.
- Salesforce-н улирлын тайлан хүлээлтийг эвдсэн ч ирээдүй бүрхэг.
ХНС & Инфляц
Minneapolis хотын ХНС-н ерөнхийлөгч Neel Kashkari –с “Би инфляц дээр ихээхэн ач холбогдол өгч байгаа. Гэхдээ энэ нь хөдөлмөрийн зах зээлийг огт тоохгүй байна гэсэн үг биш. Бид хөдөлмөрийн зах зээл сайн байгаа өнөө үед хэт өндөр түвшинд хадгалагдаж буй инфляц дээр өндөр ач холбогдол өгөх ёстой” хэмээн энэ Пүрэв гарагт хэлжээ. Түүний зүгээс инфляц өндөр түвшиндээ удаан хугацаанд хадгалагдаж, иргэд ирээдүйд ч гэсэн ийм өндөр инфляц байх юм байна гэсэн хүлээлт тавьж эхэлбэл “ХНС-с маш түрэмгий хариу үйлдлээр (хүүг өсгөх) хүлээлтийг доош нь дарах ёстой. Тиймээс эдийн засаг дахь хүлээлтийг тогтвортой барьж байх нь тустай” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлэв.
АНУ-н инфляц IV сард 3.8%-д хүрсэн. Хэлбэлзэл өндөр эрчим хүч, хоол хүнсний бүтээгдэхүүнийг хассан инфляц 2.8%-д хүрсэн. Эдгээр нь ХНС-н зорилтот түвшин 2%-с өндөр.
Kashkari-н зүгээс AI-тай холбоотой өөрийн үзэл бодлоо басхүү илэрхийлэв. “Би АНУ-н нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон бизнесүүдтэй байнга холбоотой байдаг. Тэд нар бүгдээрээ л AI-г ашиглан хэрхэн бүтээмжтэй ажиллах шинэ арга замыг байнга олж буй тухай хариу өгч байгаа” хэмээн AI дээр bullish буйгаа хэлэв.
.png)
Micron
Шинэ оны эхэнд $295.13 ханштай байсан Micron-ны хувьцааны ханш таван сарын дотор 215% гаруй өсөж $900 ам.доллар давснаар Micron компанийн зах зээлийн үнэлгээ $1.05 их наяд ам.долларт хүрч, их наядын клубт нэгдлээ. Өнөөдрийн байдлаар их наядын клубт Nvidia, Alphabet, Apple, Microsoft, Amazon, Broadcom, Tesla, Meta, Micron, Berkshire Hathaway гэсэн 10 компани орж байна.

Манай компанийн зүгээс Micron-ны ханшыг $1,000-$1,160 хооронд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Тэгвэл Швейцарийн томоохон хөрөнгө оруулалтын UBS банкнаас Micron-ны зорилтот ханшаа $1,625 хүртэл өсгөлөө. Энэ нь одоогийн ханш болох $928.41 –с 75% өндөр ханш байна.

Басхүү Micron-ны хувьцаа ханшыг харьцаа үзүүлэлтээр харвал forward P/E харьцаа ердөө 9.92 байна. Бусад их наядын үнэлгээтэй компаниудын forward P/E харьцаа 20-г давсан байна. Тэгэхээр Nvidia-н 22 гэсэн forward P/E харьцаагаар жишвэл дор хаяж 55% -р хямд үнэлэгдсэн байна. Бидний мэдэх Tesla компанийн P/E харьцаа бүр 390 орчим байдаг буюу хэт өндөр үнэтэй буйг илтгэдэг.
Micron-ны хувьцаа ханш өсөж буй нь AI-тай холбоотой санах ойн чипний хомсдолтой шууд холбоотой. Өнгөрсөн III сарын улирлын тайлангын үеэр CEO Sanjay Mehrotra “DRAM, NAND, HBM чипний бизнесүүд маань дээд амжилтаа шинэчлэн тогтоож, улмаар улирлын орлого маань өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 3 дахин өслөө” хэмээн хэлж байсан билээ.
.png)
Salesforce
Лхагва гарагт программ хангамжийн Salesforce компани улирлын тайлангаа танилцууллаа. Доорх хэсэгт бодит гүйцэтгэл болон шинжээчдийн дундаж хүлээлтийг харууллаа.
- EPS : $3.88 vs $3.12
- Нийт орлого: $11.13 тэрбум vs $11.05 тэрбум
Тайлан хүлээлтийг давсан нь сайн мэдээ болов. Ирээдүйд үзүүлэх программ хангамжийн үйлчилгээний дүн (RPO - Remaining performance obligation) улирлын эцэст $67.9 тэрбум гарч шинжээчдийн хүлээлт $68.61 тэрбумд хүрээгүй нь муу мэдээ боллоо. Басхүү нийт орлогын төсөөлөл $46.05 нь LSEG-н түүвэр судалгааны дундаж хүлээлт $46.12 тэрбумаас бага байна. Тодруулбал компани 2026 оны бүтэн жилийн төсөөллөө EPS дээр $14.09-$14.12 тавьсан бол орлогын төсөөллөө $45.9-$46.2 тэрбум дээр (дундаж $46.05) тавив.

.png)

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


