“TBC GrowUP” Багцын өгөөж +15.82%-д хүрлээ.

Мэдэгдэл: “TBC PRO” эрх нь “Таван Богд Капитал” ҮЦК-ийн VIP харилцагчдад зориулсан тусгайлан бэлтгэсэн үйлчилгээ болно. Энэхүү эрхээр дамжуулан авсан аливаа мэдээлэл, судалгааны үр дүн, таамаглалыг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан ашиглаж, хувилан олшруулахгүй байхыг хүсье. Аливаа таамаглалтай холбоотой гарах эрсдэлийг “Таван Богд Капитал” ҮЦК хариуцахгүй болохыг анхаарна уу. Аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр нь ямагт эрсдэлийг дагуулдаг тул өөрийн шийдвэрийг бие даан гаргана уу.
"Таван Богд Капитал" ҮЦК ХХК Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан дилерийн эрхийнхээ хүрээнд олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж багц бүрдүүлдэг.

Манай компани гадаадын үнэт цаасны зах зээлд хялбараар, хамгийн хурдан хугацаанд, бага мөнгөөр оролцох боломжийг бүрдүүлсэн “TBC GLOBAL” аппликейшн албан ёсоор нээлтээ хийлээ. Тус аппликейшнээр дамжуулан та Америкийн хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй хувьцаа, ETF-г бутархай ширхгээр худалдан авах боломжтой. Жишээ нь, та Facebook-н хувьцаанаас 50 ам.долларт 0.075 ширхгийг худалдан авах боломжтой юм. Харин 1 ширхэг хувьцааны зах зээлийн үнэ нь 671 ам.доллар байгаа юм.
“TBC GrowUP” Багцад багтаж буй хувьцаануудын ашиг алдагдал
Бид “TBC GLOBAL” апп-аа ашиглан бутархай хувьцааны хөрөнгө оруулалтаа тогтмол хийсээр байна. Энэхүү багцын гол зорилго нь сар бүр тогтмол дүнгээр хөрөнгө оруулалт хийж, урт хугацаанд тогтвортой өсөлт бүхий хуримтлал бий болгох юм. Жишээ нь, та өөрийн хүүхдийн сар бүрийн 100,000 төгрөгөөр энэхүү багцыг бүрдүүлж 18 жилийн хугацаанд хуримтлуулж болох юм.
Багц 5-р сарын 27-ны байдлаар +15.82%-ийн өгөөжтэй байна. Мөн анхны хөрөнгө оруулалт хийснээс хойш багцын нийт хуримтлагдсан өгөөж +14.51%-д хүрээд байна. Доорх графикт “TBC GrowUP” багцад багтаж буй хувьцаануудын хэрэгжээгүй ашиг болон алдагдлыг харуулав.
Бид сар бүр тогтмол дүнгээр хөрөнгө оруулалт хийх Dollar-Cost Averaging (DCA) стратегийг баримталж байна. Энэхүү аргачлал нь зах зээлийн богино хугацааны хэлбэлзлийн эрсдэлийг бууруулж, урт хугацаанд тогтвортой өгөөж хүртэх боломжийг бүрдүүлдэг.
“TBC GrowUP” Багцын өгөөж +15.82%-д хүрлээ
Бидний зүгээс багцдаа ямар өөрчлөлт хийв?
Бид өнгөрсөн долоо хоногт багцдаа ямар нэг өөрчлөлт хийгээгүй бөгөөд зах зээлийн нөхцөл байдлыг ажиглаж байна.
ЭРСДЭЛИЙН АНХААРУУЛГА: Энэхүү судалгааг “Таван Богд Капитал” ҮЦК ХХК зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэсэн болно. Энэхүү мэдээлэл, судалгаанд тулгуурлаж гаргасан аливаа шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн өөрийн хариуцлага болох бөгөөд аливаа арилжаа, хөрөнгө оруулалтаас үүдэх ашиг ба алдагдал нь "Таван Богд Капитал" ҮЦК-ийн хариуцлага биш болно. Өнгөрсөн хугацааны түүхэн үзүүлэлт нь ирээдүйн баталгаа болохгүй бөгөөд ирээдүйн таамаглалууд нь мөн адил 100% баталгаатай биш болно. Тиймээс та бие даан шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та энд дарж бүртгүүлнэ
Түлхүүр үг:
TBC GrowUP
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


