АНУ-ын зах зээл: Иран ба АНУ 60 хоногийн дотор хугацаанд эцсийн тохиролцоонд хүрэх төлөвтэй.
ГОЛ ӨНЦӨГ:
- Иран ба АНУ 60 хоногийн дотор эцсийн тохиролцоонд хүрэх төлөвтэй.
- Хоёр улсын зүгээс энхийн хэлэлцээрийн санамж бичгийг ерөнхий эцэслэжээ.
- Энхийн хэлэлцээр үргэлжилж байх хооронд АНУ-с Иран луу дайрсан уу?
АНУ-н зүгээс юу гэв?
Өнгөрсөн Бямба гарагт Trump-с Ормузын хоолойг нээх энхийн хэлэлцээрийн санамж бичгийг ерөнхий эцэслэж, хоёр тал харилцан ойлголцолд хүрлээ гэв. Басхүү Trump-н засгийн газрын нэрээ нууцалсан өндөр албан тушаалтны хэлснээр зарчмын хувьд АНУ-с Арабын далайд тавьсан усан цэргийн бүслэлтээ цуцлах, Иран баяжуулсан уранаа өгөх, Ормузын хоолойг нээх болзлуудыг хүлээн зөвшөөрсөн хэмээн мэдээлэл өгөв. Нэмээд Ираны дээд удирдагч Ayatollah Mojtaba Khamenei хэлэлцээрийг зөвшөөрсөн гэж хүч нэмэв. Өмнө нь Иран баяжуулсан уранаа өгөх эсэх дээр маргадаг байсан бол одоо асуудал баяжуулсан ураныг хэрхэн Иранаас шилжүүлэн авах вэ гэдэг болсон гэж тэрээр тайлбарлав.
Ням гарагт өөр нэгэн АНУ-н өндөр албан тушаалтнаас уг хэлэлцээрийн хүрээнд 2 талаас эцсийн тохиролцоонд хүрэх 60 хоногийн хугацаа бий хэмээн хэлэв.
.png)
Ираны зүгээс юу гэв?
Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч энэ Даваа гарагт Иран улс Ормузын хоолойгоор нэвтэрч буй усан онгоцнуудаас авдаг төлбөрөө зогсоосон, дайныг дуусгах талаар дотроо ярилцаж байгаа хэмээн мэдэгдэв. Гэхдээ одоогийн байдлаар баяжуулсан ураны талаар ярилцаж эхлээгүй байна хэмээн тодотгов.
Хэлэлцээрийн цар хүрээ, суурь асуудлууд дээр санал нийлсэн хэдий ч АНУ болон Иран ирээдүйд энхийн хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрэх баталгаа байхгүй хэмээн уг төлөөлөгчөө анхааруулаад амжив. Уг боломжит санамж бичигт Ормузын хоолойг хэрхэн удирдах талаар нарийн мэдээлэл агуулаагүй байна. Ормузын хоолойг тухайн эргийн орнууд эзэмших ёстой хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
АНУ-с өөрийгөө хамгаалахын тулд Иран луу дайрсан гэв
Мягмар гаргийн өглөө АНУ-н Төв удирдлагаас өөрийгөө хамгаалах буюу аргагүй хамгаалалтын хүрээнд Ираны урд хэсэгт байрлах пуужин хөөргөх талбайнууд болон усан замд мина байрлуулахыг оролдсон завинууд руу довтоллоо хэмээн мэдэгдэв. Төв удирдлагын төлөөлөгч Tim Hawkins –с “Гал зогсоох хэлэлцээр үргэлжилж буй өнөө үед бид зөвхөн аргагүй хамгаалалтын хүрээнд, хязгаарлагдмал хэд хэдэн цохилтыг өгсөн” гэжээ.


“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


