Онцлох хувьцаа: Tesla Inc

2023 он 4 сар 11 өдөр
330
0

Гол өнцөг:

  • Тесла компани жилд 10’000 Megapack үйлдвэрлэх чадалтай үйлдвэрээ Шанхай хотод барина хэмээн мэдэгдлээ
  • Тесла компанийн гүйцэтгэх захирал Elon Musk өөрийн Tweeter хуудастаа Хятад болон Калифорний дахь үйлдвэрлэлийн тоо хэмжээгээ нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн байна

Суурь мэдээ

Megapack нь эрчим хүчийг хуримтлуулж, цахилгаан холбоог тогтворжуулж, тасалдах үүсгэхээс сэргийлж чаддаг маш том батарей бөгөөд цахилгаан автомашинд ашиглагддаг байна. Tesla Inc[NASDAQ:TSLA] компани одоогоор АНУ-ын Калифорний мужид жилд 10’000 Megapack үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй бөгөөд Шанхай хотод бас нэгэн үйлдвэрээ барихаар болж буйгаа мэдэгдсэн байна. Ингэснээр Tesla компанийн гүйцэтгэх захирал Elon Musk Калифорний болон Шанхай хотод үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгджээ.

Тус үйлдвэрээ 2023 оны гуравдугаар улиралд багтаан барьж эхлэх бөгөөд 2024 оны эхний хагас гэхэд үйлдвэрлэлээ эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. 

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

Техник шинжилгээ

Ханш 165-210 ам.долларын хооронд тогтворжилтод арилжаалагдаж байна. Тус тогтворжилтын бүсээс дээш гарах буюу 210 ам.долларыг дээш сэтэлбэл 250 цаашлаад 310 ам.доллар хүртэл өсөлт үзүүлэх магадлалтай. Хэрэв уналт үзүүлж 165 ам.долларыг доош сэтэлбэл 110 ам.доллар хүртэл уналт үргэлжлэх магадлалтай байгаа учир аль эсэргүүцэгч бүсээ сэтлэхийг хүлээх шаардлагатай.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/ 

Шинжээчийн дүгнэлт:

Он гарснаас хойш Тесла компани өөрсдийн автомашины дөрвөн загварын үнийг бууруулсан байна. Үнийг бууруулснаар эрэлтийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байгаа бөгөөд урт хугацаандаа Шанхай хотод баригдах үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлбэл тус компанийн борлуулалт нэмэгдэх боломжтой юм.

Түлхүүр үгс:

Долларын хөрөнгө оруулалт

Таван Богд Капитал

АНУ-ын зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)