АНУ-ын зах зээл: Инфляцаас хамаарна
Гол өнцөг:
- Баасан гаригт гарсан хөдөлмөрийн зах зээлийн мэдээ NASDAQ индексийг уналттай эхлүүлэхэд нөлөөлөв
- Технологийн салбарын томоохон компаниуд уналттай арилжаалагдлаа
Өнгөрсөн Даваа гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.3%-иар буюу 101 нэгжээр өслөө. S&P500 индекс 0.1%-иар өссөн бол технологийн салбарын NASDAQ индекс 1%-иар унасан ч эргээд өсөлт үзүүлэн тогтвортой хаагдсан байна.
Өнгөрсөн Баасан гаригт гаргасан аж ахуйн бус салбарын ажлын байрны тайлан төрийн сангийн өгөөжийг нэмэгдүүлж, технологийн салбарын унахад нөлөөлсөн байна. Учир нь хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа нь Холбооны Нөөцийн Сан мөнгөний хатуу бодлогоо цаашид баримтлахад түлхэц болно гэж үзэж байна.
Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Зах зээлийн судалгааны IDC фирмийн мэдээлснээр Apple Inc[NASDAQ:AAPL] компанийн компьютерын нийлүүлэлт 2023 оны эхний улиралд 40.5%-иар буурсан байна. Тус бүтээгдэхүүний эрэлт буурч, бараа материалын нөөц нэмэгдэж байгааг харуулж байна. Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор Apple компанийн хувьцааны ханш 1.6%-иар унасан байна. Мөн энэхүү уналтыг даган технологийн бусад томоохон компаниуд болох Alphabet Inc[NASDAQ:GOOGL] болон Microsoft Corp[NASDAQ:MSFT] уналттай арилжаалагдсан байна.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Шинжээчийн дүгнэлт
Энэ долоо хоногт АНУ-ын инфляцын тоон мэдээ гарах бөгөөд тус мэдээ эдийн засагчдын таамагласан хэмжээнд буурах эсэхээс хамааран зах зээл цаашид өсөх, буурах нь тодорхойлогдох болно.
Түлхүүр үгс:
АНУ-ын зах зээл
Долларын хөрөнгө оруулалт
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.