Банк Реформер: Төрийн банкны 2022H1 цэвэр ашиг 126% өсжээ
ГОЛ ӨНЦӨГ
- Төрийн банкны 2022 оны эхний хагас жилд цэвэр ашиг нь 126 хувь өсөж, ₮69.8 тэрбум гарч, өөрийн хөрөнгийн өгөөж (16.9%) хүрлээ.
- Энэхүү ашигт ажиллагааны өсөлтөд хүүгийн орлого 7%-аар өсөхийн зэрэгцээ хүүгийн зардал 11%-аар буурсан нь голчлон нөлөөлжээ.
- Балансын хувьд цэвэр зээл 12%, өөрийн хөрөнгө 19%-аар өссөн бол эх үүсвэр 6%-иар буурч, нийт хөрөнгө төдийлөн өөрчлөлт гараагүй байна.
Төрийн банкны хагас жилийн нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй ижил түвшинд, эх үүсвэр 6%-иар буурсан байгаа хэдий ч ашигт ажиллагааны өсөлтийг дагаад өөрийн хөрөнгө 19% өссөн, зээлийн багц 12%-аар нэмэгдсэн ажээ. Хэдийгээр зээлийн багц өссөн хэдий ч чанаргүй зээл 6 хувь буурч 8.9%-д хүрсэн билээ.
Арилжааны банкнуудын хувьд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа нь тус банкны хувьд 18.7% байгаа нь системийн нөлөө бүхий банкуудтай харьцуулахад харьцангуй өндөр түвшинд байна. Энэ үзүүлэлт нь тухайн банк одоогийн байгаа өөрийн хөрөнгийн түвшинд хэр их хэмжээний эх үүсвэр татаж, томрох боломжтойг харуулдаг бөгөөд Монголбанкны шалгуур 12% руу дөхөх тусам энэ боломж хязгаарлагдмал болдог. Хөрвөх чадварын хувьд банкнуудын харилцагчдын шаардлагаар мөнгийг гаргаж өгөх чадварыг илэрхийлдэг ба энэ шаардлагаа системийн банкнууд хангалттай хангаж ажиллаж байна.
ТӨРИЙН БАНКНЫ ТУХАЙ
Төрийн банк нь анх 2009 онд Сангийн яам болон Хадгаламжийн даатгалын корпорацын хөрөнгө оруулалтаар байгуулагдсанаас хойш өдгөө 494 салбар нэгжээрээ дамжуулан 1.9 сая иргэдэд хүрч үйлчилж байна. Төрийн банкны стратеги нь дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдийг дэмжихэд чиглэн ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд тэтгэвэр болон нийгмийн халамжийн мөнгө олгох үйл ажиллагааны 80 гаруй хувийг дангаар гүйцэтгэж байна. Moody's зээлжих чадварын үнэлгээ B3, тогтвортой.
ТАЙЛБАР
Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцаан үзүүлэлт юм.
Хэрвээ та Банкуудын IPO-той холбоотой “Банк Реформер” хөрөнгө оруулалтын цогц зөвлөх үйлчилгээ авах бол доорх хаягуудаар бидэнтэй холбогдоорой.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Банкны IPO
Төрийн банк
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх