Азийн зах зээл: Хэл чимээгүй цэргийн сургуулилт

2023 он 4 сар 10 өдөр
356
0

ГОЛ ӨНЦӨГ:   

  • Тайвань арлын ойролцоо БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми цэргийн сургуулилт хийлээ.
  • АНУ-ын талаас цэргийн сургуулилттай холбоотойгоор Тайванийн статус квог өөрчлөхгүй байхыг тууштай шаардсан гэж эх сурвалжууд мэдээлэв.

БНХАУ-ын цэргийн сургуулилт 

Тайванийн Ерөнхийлөгч “Tsai Ing-wen” АНУ-д богино хэмжээний айлчлал хийсэнтэй холбогдуулан БНХАУ-ын талаас Тайвань арлын ойролцоо цэргийн сургуулилт хийлээ. Эх сурвалжууд тус цэргийн сургуулилтыг 4/8-ны орой дууссан гэж мэдэгдсэн ч Тайванийн Батлан Хамгаалах яам 4/9-ны өдөр “Су-30”, “J-11” загварын сөнөөгч онгоцнууд болон хөлөг онгоцнуудыг өөрийн хилийн дотор илрүүлсэн гэжээ.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

Өнгөрсөн долоо хоногт “Los Angeles” хотод АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын [U.S. House of Representatives] дарга “Kevin McCarthy”-ын ажлын алба Тайванийн Ерөнхийлөгч “Tsai Ing-wen”-ийг хүлээн авч уулзсан. Эл уулзалтын өмнө БНХАУ-ын талаас тодорхой сануулгыг өгсөн ч, тусгаарлах үзэл сурталтай “Tsai” тус уулзалтыг хийсэн байна. Улмаар БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми 71-н байлдааны нисэх онгоц, 9-н тэнгисийн хөлөгтэйгөөр Тайванийн хилийг давж цэргийн сургуулилтаа хийв. 

Он цагийг ухраавал, өнгөрсөн наймдугаар сард “АНУ-ын Төлөөлөгчдийн Танхимын” тэр үеийн дарга “Nancy Pelosi” Тайваньд айлчилсантай холбогдуулан БНХАУ-ын талаас мөн адил цэргийн сургуулилт хийж, арлын ойролцоох усруу пуужин харваж байв. Харин энэ удаагийн сургуулилт өмнөхтэй харьцуулахад ямар ч хэл чимээгүй хийгдэж буй гэдгээрээ сүүдэр дагуулсан гэж шинжээчид үзэж байна. 

Улс төрийн байр суурь

БНХАУ-ын эрх баригчид Ардчилсан Засаглалтай Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг гэж үздэг. Тус арлыг өөрийн мэдэлд оруулахын тулд Хятад улс цэргийн хүч хэрэглэх магадлалтай бөгөөд Тайванийн асуудал БНХАУ болон АНУ-ын хоорондын харилцаанд сэв суулгаж буй юм.   

АНУ-аас Тайваньд суугаа Элчин сайдын яам ням гарагт мэдэгдэхдээ, АНУ Тайванийг тойрсон Хятадын сургуулилтыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд бүс нутгийн хэмжээнд энх тайван, тогтвортой байдлыг хангах хангалттай нөөц, чадавхтай гэжээ. 

Шинжээчийн дүгнэлт

БНХАУ-ын Ерөнхийлөгч Xi Jinping сүүлийн нэг жилийн хугацаанд болсон хоёр томоохон уулзалтын үеэр Тайванийн асуудалд тун эмзэг хандаж байгаа нь харагдсан. Нөгөөтээгүүр, АНУ-ын тал 1979 оны гэрээгээр Тайвань арал болон БНХАУ-ын асуудалд хөндлөнгөөс оролцох эрхгүй болсон ч начир дээрээ байр нь эсрэгээрээ байна. Хөрөнгийн зах зээлийн хувьд цэрэг дайны мэдээ сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хөрөнгө оруулагчид эл хэргийг хэсэг ажиглах нь зүйтэй юм.

Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx 

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)