КОЙНООС ИЛҮҮ ӨСӨЛТ ҮЗҮҮЛСЭН ДОТООДЫН ХУВЬЦААНЫ ТАЛААР МЭДМЭЭР БАЙНА УУ? “TBC2021 PORTFOLIO” ЦУВРАЛ №1: АПУ ХК

2022 он 1 сар 18 өдөр
1284
1

ГОЛ ӨНЦӨГ:

  • Компанийн хувьцаанаас жилийн хугацаанд хувьцааны өгөөж 200%+Ногдол ашгийн өгөөж хүртэх боломжтой байв.
  • 2021 оны 1-р сарын эхний өдөр 600 төгрөг байсан хувьцааны ханш 2021.12.31 өдрийн байдлаар 1,804 төгрөгт хүрч, 3 дахин нугарлаа.
  • 2020 онд АПУ ХК нь жилд 2 удаагийн ногдол ашиг тараалтаар I ангилалдаа хамгийн өндөр буюу 16.6%-н өгөөжийг хувьцаа эзэмшигчиддээ хүртээв.

2021 онд Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс харилцагчиддаа санал болгосон 7 хувьцаат компанийн 2021 оны 1 сараас 12 сар хүртэлх хувьцааны ханшийн дундаж өсөлт 138.2% хувьд хүрчээ.

Хэрэв та 2022 онд ямар багцыг хэзээ бүрдүүлэхээ хараахан шийдээгүй байгаа бол манай компанийн зохион байгуулах “TBC2022 PORTFOLIO” онлайн уулзалтанд бүртгүүлээрэй.

Уулзалтанд бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/investWithMJ 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

  • 2021 оны 3-р улирлын байдлаар компанийн цэвэр ашиг өмнөх улиралтай харьцуулахад 35.9 тэрбум төгрөгөөр өсч 117.2 тэрбум төгрөгт хүрсэн түүхэн амжилтыг үзүүлэв. 
  • Компани нь энэ оны эхний хагас жилийн цэвэр ашиг болох 81.3 тэрбум төгрөгөөс 48.8 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар зарласан билээ. 

КОМПАНИЙН ТУХАЙ

АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан бөгөөд, 1995 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр үнэт цаасны хоёрдогч зах зээлд нэгж хувьцааг 101 төгрөгөөр арилжаалагдаж зах зээлийн үнэлгээ 75 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан түүхтэй. Монголын зах зээлд сүү, сүүн бүтээгдэхүүн, ус, ундаа, шүүс, архи, шар айрагны төрлийн нийт 214 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байна. 

Компани нь 13 нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд амжилттай экспортолж байгаа бөгөөд Оросын Холбооны улсад охин компани болох "Гранд" ХХК-иар дамжуулан борлуулалтын хэмжээгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 241% өсгөсөн бол Бүгд Найрамдах Хятад ард улс дахь борлуулалтын хэмжээгээ 442% тус тус нэмэгдүүлээд байна. НҮБ-аас баталсан Тогтвортой Хөгжлийн бодлогыг нийгэм, баримтлан эдийн засагт оруулах эерэг хувь нэмрийг улам нэмэгдүүлэхийг зорьж байна.

ЗАХ ЗЭЭЛД ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ

Зах зээлийн 1% орчим нь хямд үнэтэй архины сегмент, 67%-ийг дундаж үнэтэй архины сегмент, 32%-с дээш хувийг үнэтэй болон импортын архины сегментүүд тус тус бүрдүүлж байна. АПУ ХК нь 2020 оны байдлаар нийт 16 брэндийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд үйлдвэрлэн нийлүүлсэн байна.

Шар айрагны зах зээл: 94 сая литрт хүрч өмнөх онтой харьцуулахад 5% -иар өсжээ.  Нийт шар айргийн зах зээлд хэрэглэгчид үнэтэй болон хямд үнэтэй сегментийн брэндүүдийг сонгож хэрэглэх хандлага нэмэгдсэн. АПУ ХК нь 2020 онд нийт 9 брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл: Энэхүү зах зээлийн хувьд шингэн хүнсний салбар дотроо хамгийн өндөр өсөлттэй салбар бөгөөд 10 хувийн өсөлт үзүүлж 65 сая литрт хүрчээ. Нийт зах зээлийн 60%- нь сүүн бүтээгдэхүүн байдаг бол сүүн бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь нь 40 хувьтай байна. 

“TBC2022 PORTFOLIO” онлайн уулзалтанд хамрагдсанаар та 2022 онд дотоодын хөрөнгийн зах зээлээс бүрдүүлэх оновчтой багцаа оны эхэнд тодорхойлж, оны дундуур дахин онлайн уулзалтанд оролцон шинэчилсэн мэдээлэл, судалгааг хүлээн авч багцаа илүү оновчтой болгох боломжтой болно.

Уулзалтад бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/investWithMJ

Хэзээ: 2-р сарын 14-ний 16:00 цагаас (Даваа гараг)

Хаана: Zoom апп

Төлбөр: 100,000 төгрөг

Төлбөр төлөх:

  • Банк: Хаан
  • Данс: 5070741371
  • Данс эзэмшигч: Таван Богд Капитал ҮЦК
  • Гүйлгээний утга: TBC2022, Утасны дугаар

Хэн оролцох боломжтой вэ?

  1. Манай компанид үнэт цаасны данс нээсэн байх
  2. 3 сая төгрөгөөс доош дүнгээр дансаа цэнэглэх эсвэл өөр үнэт цаасны компаниас хувьцаагаа шилжүүлж ирсэн бол уулзалтын төлбөр 50,000 төгрөг болж хөнгөлөгдөнө
  3. 3 сая төгрөгөөс их дүнгээр дансаа цэнэглэх эсвэл өөр үнэт цаасны компаниас хувьцаагаа шилжүүлж ирсэн бол уулзалтад үнэ төлбөргүй оролцох боломжтой.
  4. Арилжааны шимтгэл: Данс нээснээс хойш 1 жилийн хугацаанд 1 хувь

Данс нээлгэх: trader.tavanbogdcapital.com

Данс нээх заавар: https://www.youtube.com/watch?v=wI5IF9Z6sGY...

Утас: 9400-4442, 7272-7282

И-мэйл хаяг: cr@tavanbogdcapital.com

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит Талбай-16, Галлериа-Улаанбаатар барилга 1 давхарт

Хөтөлбөрийн холбоос: https://tavanbogdcapital.com/investWithMJ

#БоломжооБодитБолго

Түлхүүр үгс:

АПУ ХК

TBC2021 PORTFOLIO

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

Ал****үй

3 жилийн өмнө

Хамтрахыг маш их хүсч бна.67 настай .Мэд технологийн мэдоэн дутаад бна 95400270

2

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)